메뉴 건너뛰기


ОТТАВА./ВВС/. Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон байна.

Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг энэ эмэгтэй 1989 оны тавдугаар сард багц тоог зүүдэндээ харсныхаа дараа тэдгээр тоог ашиглан лотто бөглөсөөр иржээ. Тэрбээр хавдраар өвчилсөн бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Гэвч тэрбээр одоо шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барих ажээ.

“Би тоонуудыг мэдэрч байсан бөгөөд лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч байсан боловч би нүдэндээ итгээгүй тул цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байлаа. Тэгээд би дүү рүүгээ утасдаж "би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн тэрбээр болсон явдлын талаар ярилаа.

12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг нь Ольга Бено бөгөөд нөгөө нэг хүн нь баруун Канадад амьдардаг байна.

Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж тэрбээр хэлээд, тэднийг “Disney World”-өөр аялуулна гэдгээ хэлэв. 

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
256 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873
255 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
254 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
» Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
252 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
251 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
250 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
249 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23016
248 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22988
247 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22928
246 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
245 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
244 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
243 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
242 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
241 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
240 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
239 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
238 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
237 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592