메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын баллистик пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинд тавьсан хязгаарыг Умард Солонгосын өдөөн хатгалгыг сөрөн зогсох хамтын хүчин чармайлтын хүрээнд бүрэн арилгахаар Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүн нар тохиролцсоныг “Ёнхап” агентлаг уламжиллаа.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр үдээс хойш АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамптай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “баллистик пуужингуудад суурилуулах цөмийн цэнэгт хошууны жинг 500 кг-аар хязгаарласныг хүчингүй болгох”-оор эцэслэн тохиролцоонд хүрлээ гэж Хөх ордон мэдэгджээ.

Д.Трамп хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр өнөөдөр Өмнөд Солонгост хүрэлцэн очсон юм. Тэрбээр сүүлийн 25 жилийн хугацаанд Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын анхны төрийн тэргүүн болж байна.

Хөх ордноос гаргасан мэдэгдэлд “Хоёр улсын төрийн тэргүүн Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийг замаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Умард Солонгосын ард түмэн болоод дэлхий дахины сайн сайхны төлөө асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж тэд үзэж байна” гэжээ.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ “Бидний хийж бүтээсэн бүхэнд аюул заналхийлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гээд, Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг тууштай дагаж мөрдөхийн зэрэгцээ Пхеньянд илүү шахалт үзүүлэхийг бүх улс оронд, тэдгээрийн дотор Хятад ба Орост уриалсан байна.
Г.Доржханд
www.montsame.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
235 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
234 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
233 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
232 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
231 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
230 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3423
229 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
228 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5800
» СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5808
226 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
225 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
224 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
223 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
222 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
221 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
220 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
219 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31470
218 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
217 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279