메뉴 건너뛰기


kimchi.jpg
СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагт явуулсан судалгаагаар кимчи нь хэдийгээр маш их давс агуулдаг боловч цусны даралт ихэсгэдэггүй болохыг тогтоожээ.  
 
Энэхүү исгэлэн хоолонд агуулагдаж байдаг сүүний хүчлийн бактери нь хүний биеэс натрийг гадагшлуулддаг байна. Кимчи нь напа байцаа, давс болон чинжүүгээр амталж хийсэн солонгос үндэсний хоолны хачир юм.
 
Халлим их сургуулийн эрүүл мэндийн төвийн профессор Сонг Хонг Жи 2011-2012 онд 5 932 хүнийг хамруулан судалгаа хийжээ. Судалгааны дүнг үзвэл, кимчиг багаар буюу өдөрт 75 гр-аас бага хэмжээгээр хэрэглэдэг 1 254 хүний 374 нь буюу 29.8 хувь нь цусны даралттай байсан байна.

Харин кимчи ихээр хэрэглэдэг, өдөрт 150-225 граммаас дээш кимчи хэрэглэдэг 1 559 хүнд хийсэн судалгаагаар тэдний зөвхөн 448 нь буюу 28.4 хувь нь цусны даралт өндөртэй байсан аж.
 
Судалгааны дүнгээс харахад, кимчиг ихээр хэрэглэдэг хүмүүс түүнийг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх нь харьцангуй бага аж.
 
“Кимчинд агуулагдаж байгаа сүүний хүчлийн бактери нь хүний биеэс натрийг гадагшлуулахад тус дөхөм болдог” гэж Сонг профессор ярьж байна.  Мөн напа байцаа болон бусад ногоонд агуулагдаж байдаг кали нь цусны даралтыг хэвийн байлгахад сайнаар нөлөөлдөг. Кимчи нь илчлэг багатай, өөх тос бага агуулдаг бөгөөд энэ нь инсулиний эсрэг синдром үүсэхээс сэргийлдэг ажээ. 
Х.Сарнай
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5827
215 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30752
214 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
213 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
212 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
211 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
210 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
209 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
208 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
207 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
206 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34390
205 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
204 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
203 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
202 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26829
201 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32075
200 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402
199 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
198 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
197 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513