메뉴 건너뛰기


Сүүлийн үед Өмнөд Солонгосын дипломат албаныхантай холбоотой “хормойн явдал” тасрахгүй байна.

Тус улсын гадаад хэргийн яамны нэг ажилтан эмэгтэйчүүдийн биеийн хэсгийг гар утасны камер ашиглан нууцаар бичиж байсан нь илэрснийг өнгөрсөн Баасан гарагт хуулийн байгууллага мэдээлжээ.

office.jpg

Прокурорын мэдээлснээр Ким гэх энэ албан тушаалтан өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд нийт 16 удаа кафенд, автобусанд болон гадаад хэргийн яамны байранд нууц бичлэг үйлдсэн байна. Цагдаа нар түүнийг хамгийн сүүлийн үйлдэл дээр нь баривчилжээ. Гадаад хэргийн яам Кимийг албан тушаалаас нь огцруулж, сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Яг хэрхэн шийтгэснийг эхний шүүх хурлын дараа ил болгох гэнэ. Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 20-нд гадаад хэргийн яам Чили дэх дипломат ажилтан Пак Жён Хакийг ажлаас нь халснаа зарласан юм. Тэрээр оршин сууж байсан улсынхаа өсвөр насны охидын биед халдсан нь батлагдсан ажээ. Тэрээр Солонгос хэл заах нэрийдлээр энэ хэргээ үйлдсэн байна. Түүнийг Чилиэс буцаан татаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Мөн арванхоёрдугаар сарын эхээр Ойрх Дорнодын нэгэн оронд суудаг элчин сайд өөрийн ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн байна. Аль улсын элчин сайд болохыг гадаад хэргийн яам одоогоор нууцалж байгаа юм. Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
195 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
194 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
193 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
192 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
191 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
190 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
189 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
188 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
187 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
186 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
185 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
184 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
183 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
182 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
181 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
180 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
179 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
178 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
177 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672