메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын 14 дэх удаагийн Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өнгөрсөн онд 87 настайдаа таалал төгссөн ажээ.

    Тэрээр таалал төгсөхөөсөө өмнө Сөүл хотод байрлалтай хувийн байшин болон Коче арал дээр байдаг том хэмжээний газар гээд нийт таван тэрбум вон буюу Монгол төгрөгөөр 8-н тэрбум 250-н сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг, өөрийн нэрээр байгуулсан сайн санааны санд хандивласан байна.

    Гэвч түүний 57-н настай, гэр бүлээс гадуурх харьцаанаас нь төрсөн хүү нь "Би эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлтэй тул надад 346-н сая воныг олгож өгнө үү" гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

    Тэрээр 2010 онд Сөүл хотын шүүхэд хандаж эцэг тогтоолгох хүсэлт гаргаж байсан ба шүүх "Ерөнхийлөгч Ким нь түүний төрсөн эцэг мөн болно" гэдгийг баталж байсан удаатай.

    Харин Ерөнхийлөгч аав нь бүх эд хөрөнгөө сайн санааны санд хандивласан тул нас барсаны дараа түүнд ааваас нь эд хөрөнгө өвлөгдөн үлдээгүй ажээ.

    Тиймээс гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь, аавынхаа нэр дээр байгуулагдсан сангаас ийнхүү мөнгө нэхэмжилж байгаа юм байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
155 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5498
154 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
153 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
152 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
151 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
150 Солонгост бэлэг сэлт өгөх явдлыг журамлажээ file МИX 2016.09.06 6668
149 БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна. МИX 2016.09.02 6627
148 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
147 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
146 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
145 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
144 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
143 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
142 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
141 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
» Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29808
139 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
138 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
137 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338