메뉴 건너뛰기


ОХУ, АНУ-ын хүйтэн дайны уршгаар Солонгосын хойг тусгаарлагдаж Хойд болон Өмнөд Солонгос болж хуваагдсан. Үүнээс хоёр улсын Засгийн газар эрх мэдэл, газар нутгийн төлөө иргэний дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж 1953 оны долдугаар сарын 27-нд дайны галыг зогсоох гэрээгээр эцэслэсэн билээ. Хоёр Солонгос өдгөө хүртэл дайны энхийн хэлцэл байгуулаагүй юм.

kim_moon.jpg

20-р зууны туршид хоёр Солонгосын харилцаа хурц байсан боловч одоогийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад энх тайван  руу чиглэх төлөвтэй байна.

2so_uulzalt.jpg


Он удаан жилийн турш Хойд Солонгос цөмийн зэвсгээр сүрдүүлж, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг хэмээн шүүмжлэл дагуулж ирсэн. 2011 онд аав Ким Жон Илийн залгамж халааг авсан Ким Жон Ун одоо үеийн дэлхийн улс төрд гол тоглогчдын нэг болсон. Үүний үр дүнд нь Хойд Солонгос дэлхий дахинд аажим аажмаар нээлттэй болж байна. Энэхүү өөрчлөлтөд 2017 оноос АНУ-ын засгийн эрхийг барьж эхэлсэн ерөнхийлөгч Дональд Трамп багагүй үүрэг гүйцэтгэсэн. Олон улсын хэвлэл мэдээлэл, улс төр судлаачид Хойд Солонгосын эерэг хандлагыг сайшааж цаашид Өмнөд Солонгостой дайны энхийн гэрээ байгуулах талаар уриалж байна.

Тэгвэл 2018 онд Хоёр Солонгосын харилцаа идэвхжиж хэд хэдэн уулзалт зохион байгуулагдсан юм.



2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Засгийн газрын томоохон албан тушаалтнуудын хамтаар оролцсон. Уг уулзалтад цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тухай болон хоёр Солонгосын харилцааг сайжруулах сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. Энэ уулзалтын үеэр Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар нь цаашдын үйл ажиллагаануудад идэвхтэй хамтарч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ ч тодотгож байв.

Үр дүнд нь хоёр Солонгосын зэвсэггүй бүсэд орших үзэл суртал, ухуулгын зорилгоор хэрэглэдэг чанга яригчдыг татан буулгаж мөн Хойд Солонгос Өмнөд Солонгостой нэг цагийн бүсэд шилжсэн нь хоёр Солонгос нэгдэх үү гэх таамгийг ч олон улсын судлаачдын дунд бий болгосон.

Харин 2018 оны тавдугаар сарын 26-нд  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дахин уулзалдаж, Сингапурт болохоор товлогдож байсан Трамп-Ким нарын уулзалтын тухай санал бодлоо хуваалцжээ. Мөн хамтын харилцаагаа өргөжүүлж дайны улмаас салган тусгаарлагдсан гэр бүлүүдэд уулзах завшаан олгосон. Түүнчлэн Хойд Солонгос иргэний дайнд АНУ-ын амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгсөнд холбогдох эрх баригчид эергээр хүлээн авсан.

92 настай Өмнөд Солонгосын иргэн 71 настай хүүтэйгээ уулзаж буй агшин

Тэгвэл хоёр Солонгосын тэргүүн нар ирэх Есдүгээр сарын 18-20 өдрүүдэд Хойд Солонгосын нийслэл Пеньян хотод болох уулзалтад Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох сэдвийн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөөд байна. Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унаас цөмийн зэвсэггүй болгох тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах талаар хүсэмжилжээ.

Олон улсын судлаачдын үзэж байгаагаар өмнөх хоёр уулзалтаас илүү том хүрээнд болохыг таамаглаж байгаа бөгөөд хэрэв хэлэлцээр амжилттай болбол дайны энхийн гэрээ байгуулаах бүрэн бололцоотой хэмээн дүгнээд байна.

Г. МАНДАХ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087
90 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9451
89 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
88 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
87 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
86 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
85 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
84 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
83 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
82 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
81 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
80 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
79 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
78 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
77 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
76 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
75 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
74 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
73 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
72 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689