메뉴 건너뛰기


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэмсэг ноён Ли Наг Ён тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад тавтай морилохыг хүсэв. Мөн 29 жилийн өмнөх гуравдугаар сарын 26-ны энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байсныг дурдаад, зочдодоо ойн баярын мэнд дэвшүүллээ.

Эрхэмсэг ноён Ли Наг Ён хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, олон зууны түүхэн харилцаатай, хэл, соёл, ёс заншлын хувьд адил төстэй зүйл олонтой хоёр улс, ард түмний найрамдалт харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг. Хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Үүнийг нэг шат ахиулан Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх нь чухал юм гэв.

Тэрбээр Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа мэдээж чухал. Үүний зэрэгцээ ард түмний төлөөлөл болсон Парламент хоорондын харилцааг бататган хөгжүүлэх нь түүнээс дутуугүй эрхэм зорилт юм хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар улс төрийн итгэмжилсэн харилцааг гүнзгийрүүлж, харилцааны эрх зүйн орчныг улам бэхжүүлэх зорилгоор бид хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байна. Энэ дашрамд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хи Сан-д миний мэндчилгээг уламжилж өгнө үү. Үндэсний Ассамблейн дарга энэ онд манай улсад айлчилна гэдэгт итгэж байна гэв.

Мөн Парламент дахь бүлгүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, цаашид идэвхжүүлэх нь чухал байна. Таны тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний Ассамблей дахь БНСУ-Монголын бүлгийн гишүүд багтаж ирсэнд баяртай байна хэмээн Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр “Цаашид хамтын ажиллагааны боломж нөөцийг бүрэн ашиглах, Монгол Улсад БНСУ-аас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи, ноу хауг Монголд нэвтрүүлэхийг бид эрмэлзэж байгаа. Энэ талаарх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах болно” гэв.

Түүнчлэн БНСУ-ын парламентын туршлагаас судалж, суралцахад анхаарч байгаагаа тэмдэглээд тухайлбал, “Иргэн та эрх баригч” гэсэн хөтөлбөр бидний сонирхлыг татаж байна. 200,000-аас дээш иргэний санал ирсэн тохиолдолд парламент, Засгийн газрын түвшинд асуудлыг хэлэлцэж, тулгамдсан асуудал, ээдрээт хэргийн үнэн мөнийг тодруулдаг нь сайн туршлага гэж бодож байна. Мөн  БНСУ цөмийн реактор барих, эсэх асуудлыг иргэдээсээ асууж, Зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн байсан. Бид ч гэсэн Зөвлөлдөх санал асуулга явуулж, иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг байхыг эрмэлзэж байгаа гэж онцоллоо.

Ноён Ли Наг Ён “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа. БНСУ-ын Хөх ордонд тухайлсан нэг асуудлаар 200,000-аас дээш иргэн цахимаар саналаа ирүүлсэн бол нягтлан шалгаж, хэлэлцэн шийдвэрлээд, хариу өгөх ёстой байдаг аж.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мөрийн хөтөлбөрт цөмийн реактор барихгүй хэмээн тусгасан байсан ч ард иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулга явуулахад барих нь зүйтэй гэсэн үр дүн гарсан тул иргэдийн саналаар шийдвэрлэхээр болсон байна.

Уулзалтын үеэр БНСУ-аас олгож буй 500.0 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар болон ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд УИХ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ.

Мөн хоёр талын парламентын гишүүд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг тууштай баримталж ирснээ дурдаад, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ-ын тал үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ноён Ли Наг Ён Солонгосын хойгт яриа хэлэлцээний зарчмаар энхтайван тогтоох Монголын талын санаачилгыг бүрэн дэмжиж байна гээд, БНСУ, БНАСАУ нэг зүгт харж, хамтдаа хөгжин дэвжих ёстой гэсэн байр суурийг бид баримталж байна гэлээ.
zand1.jpg


zand2.jpg




Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн  Б.Ундармаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монголын парламентын бүлгийн дэд дарга Ким Сон Тэ, Ю Сон Ёб, Үндэсний Ассамблейн гишүүн Пак Бён Сог, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Хён нарын зэрэг албаны хүмүүс байлцав.

 Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087
90 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9451
89 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
88 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
87 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
86 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
85 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
84 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
83 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
82 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
81 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
80 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
79 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
78 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
77 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
76 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
75 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
74 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
73 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
72 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689