Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь авилгалын хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорсон байгаа билээ.
Түүнийг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцрох эсэхийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн хурлаар шийдвэрлэх юм.
Үндсэн хуулийн цэц нь өнөөгийн байдлаар 5 удаа хуралдсан ба тухай бүр Ерөнхийлөгч Пак Гын Хе-г оролцох хүсэлт тавьж байсан ч тэрээр татгалзсаар өнөөг хүрсэн байна.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц өчигдөр "Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь Их Хурлын гишүүдийн санал хураалтын дүнгээр албан тушаалаасаа огцороод байгаа ч эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргана. Шийдвэр гаргах сүүлийн хугацаа 3-р сарын 13-ны өдөр байх болно" гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль 4-р сард зохион байгуулагдахаар болж байгаа ажээ.