메뉴 건너뛰기


-СОЦИАЛИСТ МОНГОЛЫГ ЭРХ ЧӨЛӨӨТ АРДЧИЛСАН УЛС БОЛГОХЫН ТӨЛӨӨ МАХРАН АЖИЛЛАСАН ГЭЖЭЭ-

Монгол улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр (56)-т саяхан БНСУ-д орогнох зөвшөөрөл олголоо хэмээн тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүд энэ тухай бичсээр байгаа юм. Тухайлбал,joongang.com сайтад мэдээлэхдээ, Н.Энхбаяр нь 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. ОХУ-ын Максим Горькийн нэрэмжит Соёл урлагийн дээд сургуульд суралцаж дараа нь Англи улсын Лийд Их Сургуульд суралцсан.

Тэрээр 1980-1990 оны үед урлаг утга зохиолын орчуулгын ажил эрхэлж байсан. 1992 онд УИХ-д гишүүнээр сонгогдсоны дараа Соёлын яамны сайд (1992-1996)-ын албыг эрхэлж байсан. Дараа нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж Ерөнхий сайд(2000-2004), УИХ-ын дарга (2004-2005) зэрэг төрийн өндөр алба хашиж, 2005 оны 5 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшин Монгол улсын 3 дахь удаагийн Ерөнхийлөгч болсон. Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж байсан анхны хүн юм.

Зүүний хүчний улс төрийн намаас Ерөнхийлөгчөд сонгогдсон тэрээр ажиллах хугацаандаа социалист улс байсан Монголыг эрх чөлөөт ардчилсан улс болгохын төлөө махран ажиллаж байсан. “Ройтерс” агентлаг Энхбаярт “Азийн Тони Блейр” гэсэн нэрийг өгч байв. АНУ 285 сая долларын тусламжийг түүнд олгожээ. Гэвч 2009 онд дахин сонгуулиар сонгогдож чадаагүй.

-БАН ГИ МҮН Н.ЭНХБАЯРЫН АСУУДЛЫГ ЗӨВӨӨР ШИЙДЭЖ ӨГӨХИЙГ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ХҮССЭН-

Монгол улсын АТГ-аас 2012 оны 4 сард түүнийг баривчилсан. Улсын өмч хөрөнгийг үйлдвэр болон зочид буудал зэргийг хууль бусаар гэр бүлийн өмчлөлд шилжүүлсэн хэргээр буруутгагдсан юм. Тэр үед Н.Энхбаяр нь “Энэ зөвхөн миний асуудал биш, Монгол улсын улс төрийн асуудал” хэмээсэн бөгөөд үүнийг улс төрийн дарангуйлал хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.

Тэрээр УИХ-ын сонгуульд оролцох гэж байсан боловч шүүхийн хүсэлтийг хүлээн авсан Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцохыг нь хориглосон шийдвэр гаргаснаар сонгуульд оролцож чадаагүй. Хоригдож байхдаа өлсгөлөн зарласан бөгөөд түүнтэй дотно харилцаатай байсан Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын Ерөнхийлөгчтэй утсаар холбогдон энэхүү асуудлыг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байсан.

Хэрэг нь шүүхэд шилжсэн Н.Энхбаяр шүүхийн шийдвэрээр эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн юм. Үүний дараа хоригдож байх хугацааныхаа дийлэнхийг төрийн өндөр албан тушаалтнууд хэвтэж эмчлүүлдэг 2-р эмнэлэгт өнгрөөсөн бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан билээ.

-Н.ЭНХБАЯР БНСУ-ЫН ИРГЭНШИЛ АВСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ХУВЬД ИХ ЭМЗЭГ АСУУДАЛ-

Н.Энхбаяр нь үүний дараа ихэнх хугацаанд БНСУ-д оршин суухын зэрэгцээ эмчилгээ хийлгэж гадаад харилцаагаа үргэлжлүүлж байсан ба саяхан тэрээр гэр бүлийн хамтаар Солонгосын иргэншил авлаа. Тэрээр ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ тус улстай онцгой найрамдалт харилцаатай байсан. Хэд хэдэн удаа БНСУ-д айлчилж тухайн үеийн Ерөнхийлөгч асан Ну Му Хён, И Мёнг Пак нартай уул уурхайн хөгжлийн зэрэг асуудлаар хамтран ажиллах саналыг хүргүүлж байлаа. Бурхны үнэнч шавийн хувьд 2006 онд Солонгос улсаас Бурхны шашны шагнал, 2007 онд элбэрлийн шагнал хүртсэн.

Түүний Солонгос улс дахь орогнолын талаар өнгөрсөн сард Монгол улсын хэвлэл мэдээллээр анх дамжуулсан. Гэвч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь түүнийг үгүйсгэж Монгол улсад айхтар асуудал болгоогүй юм.

Н.Энхбаяр нь одоогийн МАХН-ын дарга боловч БНСУ-ын иргэншил авсан нь Монгол улсын хувьд маш эмзэглэм асуудал болж байгаа юм. Тэр үед тус улсын хэвлэлүүд Монгол улсын засгийн газар Н.Энхбаярыг улсын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авсан дахин хорих шалгах боломжтой талаар ярьж байсан асуудал нь түүнийг орогнох шалтаг болж өгсөн. Солонгос улсын Засгийн газрын төлөөлөгч “Н.Энхбаяр нь одоогоор өршөөгдсөн байгаа учир Солонгос улсын иргэншил олгоход хоёр орны найрамдалт харилцаанд асуудал учруулахгүй хэмээсэн байна.

-БНСУ-ЫН ИРГЭНШИЛ АВСАН ЭХНИЙ ӨДРӨӨС НЭГ ЖИЛИЙН ДОТОР ГАДААД ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ҮҮРЭГТЭЙ-

Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тус улсаас улс төрийн орогнол хүссэн байх магадлалтай аж. Тус улсын Иргэншлийн тухай хуулийн 4-р зүйл. Иргэншил авах тухайд 1.БНСУ-ын иргэн болох хүсэлтэй гадаадын иргэн нь Хууль зүйн сайдын тусгай зөвшөөрлөөр БНСУ-ын иргэншил авч болно. 2.Хууль зүйн сайд нь иргэншлийн зөвшөөрөл хүссэн тухай хүсэлтийг хүлээн авбал 5-7-р зүйлд заасан  нөхцөлийг хангасан тохиолдолд шалгасны дараа хүсэлт гаргагчид иргэншлийн зөвшөөрөл олгоно. Мөн хуулийн 7-р зүйлийн нэгд, Эцэг болон эх нь БНСУ-ын иргэн, 2-т; БНСУ-д онц их гавьяа байгуулсан хүн, 3-т; Шинжлэх ухаан, эдийн засаг, соёл, биеийн тамир спортын салбарт өндөр амжилт гаргасан, энэ нь БНСУ-д хувь нэмэр оруулсан хүнд Тусгай зөвшөөрлөөр иргэншил олгодог байна.  

БНСУ-ын Иргэншлийн тухай хуулийн 10-р зүйлд Дотоодын иргэншил авсан этгээд гадаадын иргэншлээс татгалзах үүрэгтэйг заажээ. Үүнд: 1-д; БНСУ-ын иргэншил авсан иргэн нь иргэншил авсан өдрөөс эхлэн 1 жилийн дотор гадаад улсын харъяат иргэншлээс гарах ёстой. 2-т, 1-р зүйлд зааснаас өөрөөр дараахь нөхцлүүдийн (иргэншил авах болзолт нөхцлүүд 7-р зүйлийн 2 болон 3 дахь хэсэг) аль нэгэнд БНСУ-ын иргэншил авсан эхний өдрөөс 1 жилийн дотор гадаад иргэншлээс татгалзах юм уу, эсвэл Хууль зүйн сайдын тогтоосноор БНСУ-д гадаад улсын иргэншлийг ашиглахгүй байна гэсэн амлалтыг Хууль зүйн сайдад бичгээр гаргаж өгнө гэжээ.

ЖИЧ: БИД БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХОЛБОГДОЖ Н.ЭНХБАЯРТАЙ ХОЛБООТОЙ, ТЭДНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ТОДРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


http://www.medee.mn/main.php?eid=53280

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
30 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
29 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
28 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
27 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
26 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
25 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
24 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
23 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
22 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
21 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
20 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
19 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1846
18 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
17 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
16 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990
15 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
14 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
13 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
12 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012