Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо
2015.11.19 21:16
Пилиппин улсын нийслэл Манила хотод Ази Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны "APEC" байгууллагын чуулга уулзалт болж байгаа билээ.
Энэхүү уулзалтад оролцож буй Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус байгууллагын 2025 онд болох чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар болсон тухай өнөөдөр мэдээлэллээ.
Уулзалтад АНУ, Япон, Герман, ОХУ зэрэг дэлхийд тэргүүлэх 12 орны төрийн тэргүүд оролцож байгаа ба Ерөнхийлөгч Пак Гын Хе Хятад, Пилиппин, АНУ, Канад зэрэг орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Ази Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны "APEC" байгууллагад дэлхийн 21-н орон багтдаг ба тэдгээр орнуудад манай дэлхийн нийт хүн амын 39% болох хоёр тэрбум 800-н сая хүн амьдарч, нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний 58%-ийг үйлдвэрлэж байгаа эдийн засгийн томоохон байгууллага ажээ.