메뉴 건너뛰기


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоод 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар хоёр сарын дараа ийнхүү дахин уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.

 

 

 Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцааг улам ойртуулан нягтруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжиж буцалтгүй тусламж үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

 

 Төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ. Үүнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэж, Хорооны үйл ажиллагааг улам өргөжүүлэх, үр ашигтай механизм болгон төлөвшүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN
Гэрэл зургуудыг MPA.MN

 

 БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.

 

 Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон талын үр дүн гарна. Мөн EDCF сангийн 25 сая ам.долларын зэээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглах юм. (Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж АСЕМ-д зориулан эхний ээлжинд манай улс шинээр 43 автобусыг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр аван зочид төлөөлөгчдөд үйлчилж байна.) Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарах юм.

 

 

Мөн соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.

 

 Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хувьд, Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлсэн бөгөөд энэ нь хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн тус дөхөм болно.

 

 Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.

 

 Мөн Зүүн Хойд Азид оршдог орны хувьд Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутгийний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, яриа хэлэлцээний сувгуудыг бүрэн ашиглахын төлөөх тууштай байр сууриа яриа хэлэлцээний үеэр нотолсон. Тус бүс нутагт итгэлцлийг бий болгох, яриа хэлэлцээг бэхжүүлэх тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын хүрээнд зохион байгуулсан бага хурал, чуулганд БНСУ төлөөлөгчдөө тогтмол оролцуулж ирснийг монголын тал өндрөөр үнэлж байна.

 

 Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхана. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч, ажиллаж байгаа солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
30 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
29 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1368
28 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
27 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
» Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
25 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
24 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
23 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
22 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
21 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
20 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
19 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1845
18 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
17 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
16 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990
15 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
14 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
13 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
12 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012