메뉴 건너뛰기


Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэргээр шалгагдаж буй эмэгтэй найзынх нь талаархи баримтууд ар араасаа дэлгэгдэж буйтай холбогдуулан мэдэгдэл хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүсчээ. Тэрбээр орон нутгийн телевизээр мэдэгдэл хийсэн бөгөөд камерын өмнө толгойгоо бөхийлгөн “Ард түмнээсээ хичээнгүйлэн уучлалт хүсч байна” гэж хэлжээ.
 
БНСУ-ын Прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз гэгддэг Чой Сун Силийг улсын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниудаас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ. 1963-1979 онд тус улсыг удирдаж байсан Пак Жон Хегийн төрсөн охин үе залгамжилсан улстөрч гэгддэг Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хувьд авлигын хэргийн дуулианаас зайгаа барихыг хичээж байжээ.
 
Гэвч энэ сарын 24-ний өдөр телевизийн нэвтрүүлгээр Пак Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хэд хэдэн бичвэрийг найз Чой Сун Силд илгээж, улмаар хэд хэдэн баримтдаа засвар хийлгэж байсан гэх баримтууд дэлгэгджээ. Авлигын хэргийн дуулиан дэгдсэний дараа эх орноосоо зугтсан Чойн албан өрөөнөөс хураасан компьютероос 200 гаруй баримт олдсон бөгөөд үүнд үндэслэсэн баримтууд нэвтрүүлгийн үеэр дэлгэгдсэн байна. Одоогийн байдлаар Пакын найз Чой чухам хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.
 
Ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн толгой бөхийлгөсөн Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч найзынхаа талаар дурсахдаа “Хүнд хэцүү цаг уед тусалж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материал, хэлэх үг зэрэгт түүний туслалцааг авч байв. 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш ч Чойгоос тусламж авч байсан” гэж ярьжээ. Түүнчлэн “Хэд хэдэн удаагийн материалд түүний санаа бодлыг сонсч байсан удаатай. Гэхдээ Ерөнхийлөгчийн туслахыг томилсноос хойш больсон” гэж тайлбарласан байна.
 
Чой Сун Сил нь Пак Гын Хе Ерөнхийлөгчийн багшаар ажиллаж байсан шашин судлаач Чой Тэ Миний охин юм байна. Ямартай ч, Чой Сун Сунийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд санаатайгаар халдах гэсэн оролдлого байж болзошгүй аж. Учир нь хэрэг мандсанаас хойш Пакыг дэмжигчдийн хувь илт буурсан үзүүлэлттэй болж иржээ. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч энэ сарын 24-ний өдөр одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хүн улиран сонгогдож болохуйц нэмэлт өорчтөлт оруулах саналаа илэрхийлсэн. Гэвч сөрөг хүчнийхэн түүнийг авлигын хэрэгт холбогдсон олон нийтийн анхаарлыг холдуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд хэвлэлийнхний анхаарлыг татахыг оролдож байна хэмээн шүүмжилж байв.


Монголын мэдээ
Б.Даваа

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
» Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
29 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
28 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
27 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
26 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
25 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
24 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
23 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
22 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
21 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
20 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
19 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1846
18 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
17 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
16 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990
15 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
14 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
13 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
12 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012