메뉴 건너뛰기


БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Гван Чинийг албан тушаалаас нь огцруулж оронд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө томилсон тухай "Ренхап" агентлаг мэдээлжээ.

 park.jpg

Батлан хамгаалахын  шинэ сайдаар томилогдож байгаа Хан Мин Ку нь өмнө нь жанжин штабуудын дарга нарын хороог  удирдаж байсан  гэнэ. Хан Мин Куг парламент нь баталтал Ким Гван Чин сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг хамтран  хийж байх ажээ.

 

Тавдугаар сарын 22-нд Пак Кын Хе Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын  газрын дарга Ким Чан Сугийн огцролтыг хүлээн авсан. Түүний аппарат нь ослын байдлын “хянах цамхаг” гээд "Сэвол" зүтгүүр онгоцны живсэн хэргийн хариуцлагыг өөртөө авсан юм.

 

"Сэвол" онгоцны ослын улмаас Ерөнхийлөгчийн нэр хүнд эрс унасан ба тэрээр хэд хэдэн удаа уучлалт гуйснаас гадна Ерөнхий сайд нь огцорсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
10 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
9 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
8 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
7 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
6 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
5 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
» Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
3 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
2 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
1 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768