메뉴 건너뛰기


“ Бид хойч үедээ ядуурлыг өвлүүлж болохгүй.
Ядуурал бидний үеэр дуусах учиртай.
Барьцаалаад зээл авах газрын баялаггүй, манай орон экспортоор хөгжих ёстой.
Экспортоор хөгжихийн тулд өрх бүр үйлдвэрлэгч байх ёстой ”

Хэмээн ард түмэндээ уриалсан 1963 онд армийн генерал Пак Жүн Хи нь Өмнөд Солонгосын Засгийн газрын эрх мэдлийг цэргийн эргэлтээр өөрийн гарт төвлөрүүлснээс 1979 оны 10-р сарын 26 нд алагдах хүртлээ арван зургаахан жилийн дотор өөрийн нутаг дээрээ АНУ -ын цэргийн баазыг байрлуулсны татаас мөнгөөр амьдардаг, хээл хахуульд идэгдсэн засгийн газар, нохойн махаар өл залгуулж, шавар тагзанд бөөнөөрөө амьдардаг өлмөн зэлмэн ард түмэнтэй БНСУ-ыг " Азийн Бар " орон болгон хөгжүүлсэн билээ.

Тэрээр улс орондоо гангийн болон ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг суурь аж үйлдвэрийн комбанитыг барихын тулд зээл хайсан ч тэдэнд итгэж зээл өгөх улс орон олдохгүй байсан тул Германд ажиллаж байсан сувилагч, уурхайчдынхаа цалинг барьцаалан, анхны 100 сая маркыг зээлж байсан гэдэг.

Мөн тэрбээр өөрийн улсынхаа үндэсний үлйдвэрлэгч нарт асар том боломж олгож, "Самсунг", "Хьюндэй" зэрэг компаниудад усан онгоц, электроник, автомашин зэрэг үйлдвэрлэл эрхлэхийг тушааж байсан гэдэг.
Тэрбээр 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж 1979 онд амь үрэгдэх хүртлээ төрийн тэргүүнээр ажиллажээ. Тэрбээр төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа Хойд Солонгосын нууц ажилтнуудын амь насыг нь хөнөөх хоёр ч халдлагаас эсэн мэнд гарч байжээ. Тэрбээр 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүний гарт амь эрсэджээ. Солонгосын төв тагнуулын алба /өдгөө Үндэсний тагнуулын алба/- ны тэргүүн, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ-Кю түүнийг толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэн хороогдсон байна. Пак Жүн Хи АНУ-ын алдарт “Тайм” сэтгүүлээс тодруулсан “Зууны 10 ази хүн” жагсаалтад багтжээ. 
Хэдийгээр Пак Жон Хюи төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авч, өдгөө ч дарангуйлагч, удирдагч гэгдэж байгаа ч хүний эрхийг дээдлэгч, сурган хүмүүжүүлэгч нэгэн байжээ. Мөн хэд хэдэн шинэчлэлийн онол санаачилсан байна. Түүний охин Пак Ин Хэ өдгөө БНСУ-ын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байна.


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
» Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
9 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
8 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
7 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
6 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
5 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
4 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
3 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
2 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
1 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768