메뉴 건너뛰기


Зураг
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын талаар "Би-Би-Си" телевизийн тоймч Виржиния Харрисоны бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

СӨҮЛ. /Би-Би-Си/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар маргааш түүхэн дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. Энэ нь тус хоёр улсын хувьд 2007 оноос хойшхи анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

Хоёр талын харилцаагаа сайжруулах гэж багагүй хугацаанд хүчин чармайлт гаргасны дүнд хийх гэж буй энэ уулзалт нь АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх, улмаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замыг засна гэж шинжээчид үзэж байна.

Мүн, Ким хоёрын уулзалтын яриа хэлэлцээний гол сэдэв нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, тус хойгт энх тайван байдлыг бий болгох тухай байх нь эргэлзээгүй. Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах амлалтыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр өгч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Мөн  хориг арга хэмжээ болон тусгаарлагдсан гэр бүлийн асуудал зэрэг хоёр талын хоорон дахь гол асуудлуудыг энэ дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөх нь дамжиггүй.

Энэ уулзалт хэр зэрэг ач холбогдолтой вэ?

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь тус хоёр улсад төдийгүй бүс нутаг болоод дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Энэ нь 2007 оноос хойшхи хоёр Солонгосын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Мөн Кимийн хувьд 2011 онд Умард Солонгосыг удирдаж эхэлснээс хойш анх удаагаа өөр улсын удирдагчтай албан ёсоор дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа нь энэ билээ.

Кимийн Хятад улсын дарга Си Жиньпинтэй саяхан хийсэн “нууц” уулзалтаас ялгаатай нь энэ дээд хэмжээний уулзалтыг телевизүүд шууд дамжуулна.

“Энэ бол Умардын удирдагч Кимийн хувьд “танилцах үдэшлэг”. Ким урьд өмнө нь энэ төрлийн дээд хэмжээний уулзалт хийж байгаагүй” гэж Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Ким ярьжээ.

Шинжээч Жеймс Кимийн хэлснээр, Ким Жөн Ун яг эцэг Ким Жөн Ирийнхээ замаар явж байна. Түүний эцэг 2000 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүнтэй, 2007 онд Ерөнхийлөгч Ну Мү Хёньтой дээд хэмжээний уулзалт хийж байв. Эдгээр уулзалт нь цөмийн зэвсгийн аюулыг арилгах, хоёр Солонгос хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байсан юм. Умард Солонгосын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийж, Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн аюул заналхийллийг багасгахын төлөө хийсэн ажлаараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан юм. Эдгээр дээд хэмжээний уулзалтын дүнд тус хоёр улс Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг байгуулж, дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулж байсан юм.

Гэвч Пхеньяныг цөмийн зэвсгээс нь бүрэн татгалзуулах хатуу чиг шугамыг Сөүлийн консерватив засгийн газрууд баримталж, Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлах оролдлого хийж байсан нь Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох хүчин чармайлтуудыг хойш татсаар ирсэн билээ.

Өмнөд Солонгос юу хүсэж байна вэ?

Арав гаруй жил сөргөлдсөний эцэст хоёр Солонгосын удирдагчид яриа хэлэлцээний ширээнд суух гэж байна.
Ерөнхийлөгч агсан Ну Мү Хёнийн "баруун гар" байхаасаа л хоёр Солонгос хоорондын янз бүрийн түвшний яриа хэлэлцээнд оролцож байсан Мүн Жэ Ин өнгөрсөн онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүн болсноосоо хойш Умард Солонгостой харилцаагаа сайжруулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан юм.

South Korean President Moon Jae-In

“Мүн Жэ Ин хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх гэж буй дээд хэмжээний уулзалтаас юуг хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа нь тодорхой. Энэ бол 1953 онд Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энхийн гэрээ болгож өөрчлөх юм” гэж Америкийн Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жи Ён Ли хэлэв.

Хоёр Солонгос нь 1950-1953 оны Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд өнөө хэр нь “дайны байдал”-тай байгаа гэсэн үг. Маргааш дээд хэмжээний уулзалт болох гэж буй Панмүнжом тосгонд талууд түр эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж байсан түүхтэй.

Умард Солонгостой харилцах асуудал хариуцдаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны эх сурвалжийн мэдэгдсэнээр, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, хоёр талын нийгэм-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборыг эргэн нээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Умард Солонгос үйлдвэрийн ажилчдын цалинг авч, цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж Сөүл мэдэгдсэнээр хоёр улсын хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор 2016 онд хаалгаа барьсан юм. Тус цогцолбор дахь Өмнөд Солонгосын төрийн өмчийн үйлдвэрүүдэд тухайн үед Умард Солонгосын 55 мянга орчим иргэн ажиллаж байсан билээ. Энэ цогцолборыг эргэн нээх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэж Мүн Жэ Ин хэлж байсан удаатай.

Солонгосын дайны улмаас хоёр улсын хилийн шугамаар тусгаарлагдсан 60 мянган гэр бүлийг эргэн уулзуулах нь Мүн-Кимийн дээд хэмжээний уулзалтын үеэр хөндөгдөх гол асуудлуудын нэг байх нь эргэлзээгүй.  Тусгаарлагдсан гэр бүлүүдийг хамгийн сүүлд Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор хоёр талын харилцаа хурцдахын өмнө буюу 2015 онд уулзуулж байсан юм.

Умард Солонгост саатуулагдаж буй гадаадын иргэдийг суллах асуудал ч хоёр Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр хөндөгдөх бололтой.

Тэгвэл Умард Солонгос юу хүсэж байгаа вэ?

Умард Солонгос энэ дээд хэмжээний уулзалтаас юу хүсэж байгаа нь тийм ч тодорхой бус.  Гэхдээ шинжээчдийн таамаглаж буйгаар, цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Умард Солонгосын эсрэг олон улсын авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлуулахын тулд Ким Жөн Ун яриа хэлэлцээний ширээнд суух гэж байж магадгүй.

A man watches a broadcast of Kim Jong-un's New Year's speech in Seoul.

Цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилгоор АНУ болон НҮБ-ын авсан хориг арга хэмжээ Умард Солонгосын эдийн засгийг “элгээрээ мөлхөх”-д хүргэсэн билээ.
 
Өмнөд Солонгосын Бодлого судлалын Асаны хүрээлэнгийн захирал Жеймс Кимийн хэлснээр,  Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах нь хориг арга хэмжээг цуцлуулах асуудлаар Вашингтонтой яриа хэлэлцээ хийх замыг засах “цорын ганц арга зам” гэж Умард Солонгос үзсэн бололтой.

Цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоож байгаагаа Умард Солонгос өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зарласан. Цөмийн болон пуужингийн туршилтууд нь Пхеньян ба бусад талын харилцааг хурцатгаж байсан гол хүчин зүйл юм.

Туршилт хийхээ зогсоохоо мэдэгдсэнтэй нь холбогдуулан дэлхий нийт, түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосыг магтан сайшаасан билээ.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1168
90 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 433
89 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 544
88 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 553
87 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 866
86 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1742
85 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 201
84 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 501
83 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 339
82 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 296
81 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 412
80 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 657
79 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 572
78 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 452
77 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9447
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 871
» ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9019
74 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9213
73 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1024
72 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1147