메뉴 건너뛰기


КОПЕНГАГЕН. /Sputnik/. “Facebook” байнга ашигладаг хүмүүс гутралд ордог байна. Нийгмийн сүлжээг ашиглахгүй байвал сэтгэл санаа өөдрөг байдгийг “аз жаргалын судлаачид” олж тогтоосон байна.  

Данийн нийслэл Копенгаген хотод орших Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн судлаачид нийгмийн сүлжээг ашиглагчдын хоёр бүлгийг харьцуулсан байна. Эхний бүлэг “Facebook” байнга ашиглаж, хоёр дахь бүлэг долоо хоногийн турш нийгмийн сүлжээг огт хэрэглээгүй байна. Судалгааны өмнө, оролцогчдын 94 хувь нь “Facebook”-т өдөр тутам ордог байжээ.

“The Local” сонинд мэдээлснээр, “Facebook” хэрэглэхээ больсон хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин 7.56-аас 8.12 болж өсөн, аз жаргалын дундаж түвшин нэмэгджээ.  Гэвч  хэрэглэхээ үргэлжлүүлсэн бүлгийн аз жаргалын оноо 7.67-оос 7.75 болсон байна.

Нийгмийн сүлжээнд буй бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах хандлагаас уг ялгаа гарсан гэж Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал Майк Викинг үзэж байна.  

“Бидний бодит байдлын ойлголт, бусдын амьдралын жинхэнэ дүр зургийг "Facebook” гуйвуулдаг. Бусад хүмүүс юу хийж байгаатай хүмүүс өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд хүмүүс нийгмийн сүлжээнд ихэвчлэн эерэг нийтлэл тавьдаг учир маш их нэг талыг барьсан бодит байдлын ойлголтыг бидэнд төрүүлдэг” гэж тэрбээр хэлжээ.

Х.Аминаа

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25757
27 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16187
» “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14647
25 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4034
24 Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо file МИX 2014.11.03 3777
23 Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд ямар цаад зорилготой эд вэ? МИX 2014.05.08 2853
22 Уншигч хүн л удирдагч болж чадна МИX 2014.10.07 2751
21 Тэрбумтнуудын сурах дуртай дээд сургуулиудыг тодруулжээ МИX 2014.11.17 2605
20 Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заана буюу Боловсролын дампуурал! file МИX 2015.01.18 2518
19 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2378
18 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2003
17 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1891
16 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1871
15 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1852
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1849
13 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1779
12 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1757
11 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1745
10 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1690
9 Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1597