메뉴 건너뛰기


КЛИНТОНУУДЫН МӨНГӨ

2016.11.23 19:56

МИX Уншсан:16187

Яагаад гадаадын улс орнуудын засгийн газрууд болон том бизнесчид Билл болон Хиллари нарыг баяжихад нь хэрхэн тусалсан тухай яригддаггүй нэгэн түүх
 
Оригинал нэр: Clinton Cash 
Баримтат киноны нэр: Клинтонуудын мөнгө
Бүтээсэн улс, он: АНУлсууд, 2016 
Шагнал: Каннын киноны наадмын баримтат киноны төрөлд оролцсон
 
Баримтат киноны тухай товчхон: 
 
Тус баримтат киног Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй баримтат номонд тулгуурлан бүтээсэн байна. 
Энэ баримтат номын хаяг : https://www.amazon.com/Clinton-Cash-Foreign-Governments-Businesses/dp/0062369296
 
Нью-Йорк Таймс сонины 2015 оны шалгаруулалтанд хамгийн олон борлуулалтай номоор тэргүүлсэн, Питер Швайцерын бичсэн "Клинтонуудын мөнгө" нэртэй номонд Саудын Арави болон Катар зэрэг улс орнуудын засгийн газрууд болон бизнесийн том бүлэглэлүүдийн зүгээс "Клинтон сан"-д асар их хэмжээний /нийт 2 тэрбум доллар/ мөнгө хандивлаж байсан тухай, тэгээд энэ их мөнгийг "тэдний уншсан лекцүүдийн төлбөр" гэж нэрлэж ирсэн тухай өгүүлдэг. Эдгээр "сайн дурын хандивлагчид" нь энэ "хандивуудынхаа" хариуд тэднээс /АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудаас/ Ойрхи Дорнодод юуг бас хэнийг захиалж байсан тухай энэ баримтат ном/кинонд илчилж байна. 
 
Ийм их мөнгөн хандивын урсгал 1993-2001 онд, Билл Клинтонг АНУлсын ерөнхийлөгч байх үеэс 1997 онд байгуулагдсан Clinton Foundation нэртэй түүний гэр бүлийн хувийн санд цутгаж эхэлсэн бөгөөд хожим 2009-2013 онд түүний эхнэр Хиллари Клинтон АНУлсын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд байх үед ч зогсоогүйгээр барахгүй харин ч улам олон тооны хандив цутгаж заримдаа Билл нөхрийнх нь уншсан лекцний төлбөр нэртэйгээр орж ирж байсан ажээ...
 
Энэ баримтат кинонд эдгээр их хэмжээний "хандивууд" нь Хиллари Клинтоны тэргүүлсэн АНУлсын Төрийн департаментаас асар том мөнгөн дүнтэй гэрээ контрактуудыг шалгаруулах ажилуудтай холбоотой байсныг тогтоосон төдийгүй Хиллари Клинтон АНУлсын гадаад бодлогыг тодорхойлж ялангуяа Ойрхи Дорнодод "ардчилал, хүний эрх, эрх чөлөө" мэтийн халхавч уриан доор явуулсаар ирсэн эзлэн түрэмгийлэх дайн дажингуудтай шууд холбоотой байсныг Питер Швайцер нөхдийн хамт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн замаар олж тогтоосон тухай өгүүлдэг. Тэнд өгүүлэхдээ тэр үед чухамдаа эдгээр том хандивлагчидтай ил далд холбоо сүлбээтэй бүлэглэлүүд л Хилларигийн тэргүүлсэн Төрийн департаментаас зарласан сонгон шалгаруулалтанд шалгарч асар том мөнгөтэй гэрээнүүдийг авч мөн өөрсдийн гео-эдийн засгийн өрсөлдөгчдийг замаасаа зайлуулахаар түүнд "захиалж" байсан ажээ...
 
Энэ баримтат ном нийтдээ 11 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр нь жишээлбэл, UrAsia Energy буюу Uranium One компаниудтай холбоотой мөнгөн хандивууд мөн хэлцлүүд зэрэг том мөнгөтэй холбоотой эмзэг асуудлууд нь дээр төвлөрдөг бөгөөд тэдний хайр ивээлд нь багтсан дотоод гадаадын улстөрчин бизнесчид эргээд Клинтонуудад ямар хандив хариу барьж байсан тухай өгүүлдэг.  Питер Щвайцер энэ баримтат номоороо Билл ба Хиллари Клинтонуудын хувьд төрийн өндөр албан тушаал ба хувийн бизнесийнх нь хооронд ямар нэг зааг хязгаар огтхон ч байгаагүйг нь илчилсэн юм! 
 


 
Энэ баримтат кино гарсан даруйд Хиллари Клинтоны сонгуулийн штаб болон Америкийн хамгийн том либерал хэвлэл мэдээллүүдийн зүгээс дайралтууд хийсэн боловч тун удалгүй эдгээр бүх том хэвлэл мэдээллүүд нь чөлөөт бус, хараат бус - харин тэд ганцхан неолибералч үзэл суртлыг мөнгөөр хамгаалан зүтгүүлдэг, мөн тэдгээр том сонин хэвлэлүүдийн 67 "шилдэг" нийтлэлч сэтгүүлчид нь бүгдээрээ бичиж нийтэлж ТВ-ээр ярьж байгаа бүх зүйлүүдээ Хиллари Клинтоны сонгуулийн штабаар урьдчилан хянуулж тэднээс зөвшөөрөл авч байж эсвэл урьдчилан тохиролцсон сэдэв байр сууринаас нийтэлдэг болох нь НОТЛОХ БАРИМТУУДТАЙ дэлхийн олон нийтэд цацагдсны дараа "таг чиг" болсон билээ...
 
АНУлсын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нь Дональд Трампын төлөө гэхээсээ илүү хуйвалдаан хээл хахуульд живсэн, жирийн олон сая хүний амь насыг бүрэлгэж үлдсэн хүмүүсийнх нь амь амьдралыг там болгож мөн АНУлсын ард түмнийг гүн гүнзгий өрийн ёроолд унагасан ардчилсан дайнч Хиллари Клинтоны эсрэг, түүний ард зогсож байсан Уолл Стриит-ийн банкны мафийн эсрэг, Америкийн цэрэг зэвсгийн аж үйлдвэрлэлийн лоббийн эсрэг, одоо хүн бүрийг сэм тагнан чагнаж мөрдөн мөгшиж байгаагийн эсрэг мөн одоо эрүүл ухаантай мэдлэг боловсролтой хэн ч итгэхээ больсон Америкийн либерал хэвлэл мэдээллийнхний худал хуурмгийн ЭСРЭГ хийсэн Америкийн ард түмний олонхийн сонголт байсан билээ...


http://old.bolor.info/documentary-films/41-nowadays-actualy-problems/433-clintoncash sitenaas 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 492
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1484
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 438
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 704
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 828
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1372
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2378
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4034
» КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16187
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25757
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14647
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1852
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1745
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1392
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1849
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1409
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2003
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1891
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1757
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1690