메뉴 건너뛰기


Драм драм онигоо ккк

2014.04.16 22:32

관리자 Уншсан:18458

Солонгос кино үзээд байсан чинь
Согтуу хүүхэн үүрч явмаарч юм шиг
Сoжү шил шилээр нь уумаарч юм шиг
Довон дээр гарч чанга орилмоорч юм шиг
Духараа юм мөргөж ой санамжаа алдаж
Донгио болмоорч юм шиг
Хэн нэгнээс өшөө авмаарч юм шиг
Хамаатантайгаа гэрлэмээр ч юм шиг
Хан мөрөнлүү үсэрмээрч юм шиг
Хайрынхаа төлөө аав ээжтэйгээ тэмцэлдмээр ч юм шиг
Хамаагүй дурлавал хавдартай болчих ч юм шиг
Том грүүпийн хүргэн бэр болмоорч юм шиг
Төрсөн дүүдээ дурламаарч юм шиг
Хэн нэгэнтэй солигдмоорч юм шиг
Хүргэн бэрээ дарамталмаарч юм шиг
Ганцаараа гарч олон залуусыг зодмоорч юм шиг
Гурвалжин дөрвөлжин хайрууд үүсгэмээрч юм шиг
Гараа бариулхаар цочмоорч юм шиг
Гутал хувцастайгаа орондоо ормоорч юм шиг
Осолд ормоорч юм шиг
Найзынхаа эхнэр нөхрийг булаамаарч юм шиг
Шилэн хүзүүгээ дараад нүдээ онийлгоод ширээ түшээд унамаар ч юм шиг.