메뉴 건너뛰기


БНСУ-ын Инчон хотод Азийн 17-р наадам маргааш буюу 2014 оны 09-р сарын 19-ны өдрөөс нээлтийн ажиллагаагаар эхэлж 10-р сарын 04-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог уг наадам Солонгос улсад 4дэх удаагаа болж байгаа бөгөөд энэ удаа нийт 45 орны 13000 орчим тамирчид, хэвлэл мэдээллийн 7000 орчим сурвалжлагч, сэтгүүлчид оролцож 48-н спортын төрлөөр өрсөлдөх юм.


146752-17092014-1410941740-603408680-incheon1.jpg

Наадмын нээлтийн арга хэмжээ 2014.09.19-ны баасан гаригийн 18.00 цагт Инчон спортын төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийх бөгөөд нээлтэнд хөтлөгчөөр Ким Сон жү, Юн Сү ён нар ажиллах бөгөөд Солонгосын алдартай дуучид хамтлаг PSY, BIG BANG, JYJ, Жү Сү Ми C & > Blue хамтлаг уран бүтээлээсээ толилуулах бөгөөд Инчон наадмын нээлтийг зохион байгуулагчдын өвөрмөц сюрпризээр нээлтээ хийх юм. 

10696450_827999767234270_2563812376113425898_n.jpg

 Монгол улсаас 234 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөхөөр Инчон хотыг эхнээсээ зорин ирээд байна.

10614117_961670157183295_2250183577370586248_n.jpg

Хамгийн эхний  тэмцээн сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд өнгөрсөн жилийн Азийн сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд мөн Ичнон хотод тоглож 71:73 харьцаатайгаар хожигдсон Хонгконгийн багтай даагаа нэхэх тоглолт 09-р сарын 20-нд 14:00 цагаас инчон хотын samsan world gymnasium-д болно. 

10678815_962324990451145_5855573442269493841_n.jpg

Дараагийн эрэгтэй сагсан бөмбөгийн тоглолт 09-р сарын 21-нд 16:00 цагаас Малдив - Монгол тоглолт Hwasong sport complex-т болох юм. Харин сагсан бөмбөгийн эмэгтэй багийн маань эхний тоглолт мөн ХонКонгийн багтай 09-р сарын 23-ны өдөр 16:00 цагаас Инчон хотын samsan world gymnasium-д болох юм.


10624887_734350283302124_7409039735252180638_n.jpg


Тасалбарын хувьд  http://www.okticket.com/html/ag/html/index.html  дээрх хаягаар орж захиалах боломжтой бөгөөд дээрх үнээр зарагдаж байгаа юм байна. 

10687010_734363766634109_8314090676927998132_n.jpg


Солонгос дахь МОНГОЛ ИРГЭДИЙН ХОЛБОО-ноос Монгол тамирчидаа цагаан өнгийн подвольктой хүрэлцэн ирцгээж, ирсэн хүн бүрт урьдчилан бэлтгэсэн Монгол улсын далбаа бүхий наалт хүн бүрт нааж өгч, Монгол улсын далбаагаа авчирч тэмцээн эхлэхээс 1-2 цагийн өмнө ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна. 

10681748_912886545406129_1422576645_n.jpg


Монгол тамирчдийнхаа оролцох төрлийг танилцуулвал:


1. Байт сурын харваа - 14
2. Хөнгөн атлетек - 13
3. Бэйсбол - 13
4. Бадминтон - 4
5. Сагсан бөмбөг - 23
6. Боулинг - 10
7. Бокс - 13
8. Уулын дугуй - 4
9. Зам дээрхи дугуй - 4
10. Туялзуур жад - 6
11. Гимнастик - 6
12. Гольф - 7
13. Гандбол - 14
14. Жүдо - 18
15. Буудлага - 15
16. Жанго - 10
17. Усанд сэлэлт - 9
18. Теннис - 9
19. Тайквондо - 6
20. Гурван төрөлт - 4
21. Ширээний теннис - 8
22. Хүндийн өргөлт - 8
23. Чөлөөт бөх - 12
24. Ушу - 4


гэсэн төрлүүдэд тамирчид маань оролцох юм байна. 

Бусад тоглолтын хуваарь :


Чөлөөт бөх

CHOLOOT BOH.jpg



JUDO.jpg


10688439_734447223292430_3105902077221907544_o.jpg

дэлгэрэнгүйг http://krmongolian.net/xe/main1 эндээс харна уу!


Мөн Монголчууддаа анхааруулахад уг наадмын үеэр Инчон хотод мягмар, пүрэв, бямба гаригуудад тэгш тоогоор төгссөн машин, 

Даваа, лхагва, Баасан гаригуудад сондгой тоогоор төгссөн машинууд хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд ням гаригт дээрх журам үйлчлэхгүй юм байна.  Уг журмыг зөрчсөн жолоочийг тухай бүр 50 000 воноор торгохыг анхаарна уу!


Солонгост байгаа Монголчууд маань Инчон 2014 азийн наадмын сонирхолтой мэдээллүүдийг бие биедээ хүргэхээр зорьж сошиал медиагаар өөрийн дуулсан мэдсэн мэдээллүүд, зургуудыг идэвхтэй оруулж байгаа бөгөөд дээрх мэдээллийг Солонгос дахь Монголчуудынхаа оруулсан мэдээлэл болон www.mglradio.com сайт дээр гарсан мэдээллүүдтэй нэгтгээд хүргэлээ. 




10603689_716019661778949_3302283825838450881_n.jpg

Инчонд болох Азийн Наадмаас үнэгүй үзэх тасалбар бүртгүүлж элсээд, өөрийн оруулах хувь нэмрээ бичиж илгээгээд авч болж байна гэнэ. 

10622803_10152393914865678_996006284835832114_n.jpg


10689722_799149063469503_4087323514921304511_n.png


incheon.jpg


14249_10204226007385345_5989279622563253490_n.jpg
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917
75 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
74 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9997
73 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9448
72 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
71 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
70 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
69 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
68 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
67 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7340
66 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
» "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
64 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6726
63 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
62 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
61 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
60 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
59 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
58 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
57 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860