메뉴 건너뛰기


Олимпийн таван удаагийн аварга шорт трейкийн нэрт тамирчин Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ.

     Тэрбээр 2011 онд ОХУ-ын иргэн болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд ОХУ-д Олимп, ДАШТ болон Европийн АШТ-ээс алтан медаль 12, мөнгө 4, хүрэл медаль 4-ийг тус тус авчирч байсан байна.

      Харин үүнээс өмнө буюу Өмнөд Солонгосын иргэн байхдаа дээрх тэмцээнүүдээс Алт 32, Мөнгө 12, Хүрэл медаль 6-г тус тус авчирч байсан домогт тамирчин юм.

      ОХУ-ын Олимпийн хорооноос "Олимпийн 5 удаагийн аварга Виктор Ан-ийг зодог тайлсаны дараа тус улсад үргэлжүүлэн дасгалжуулагч хийх санал тавьсан. Гэвч түүний эхнэр болон хүүхэд Солонгост амьдрах хүсэлтэй байгаа тул бид тэдний  хүсэлтийг хүндэтгэж байна. Виктор Ан цаашдаа ч ОХУ-ын иргэн байх бөгөөд бид түүнийг манай улсын шорт трейкийн спортод оруулсан үнэлэшгүй хувь нэмэрт үргэлж талархаж байдаг" гэж мэдээлсэн байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917
75 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10426
74 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9993
73 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9443
72 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9301
71 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8947
70 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
69 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
68 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
67 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7335
66 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
65 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
64 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6726
63 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
62 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
61 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
60 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
59 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
58 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
57 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860