Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ
2018.01.08 15:41
Өмнөд Солонгос улсын Пёнгчанг хотод энэ оны 2-р сард зохион байгуулагдах Өвлийн Олимп эхлэхэд 35 хоног үлдсэн байна.
Тус улсын хэрэглэгчдийн дунд "Passion. Connected" гэсэн бичигтэй өвлийн урт хүрэм ихээхэн эрэлттэй байж, зөвхөн захиалгаар борлуулагдаж байсан юм.
Олимп зохион байгуулах хорооноос олимпийн бас нэгэн сенсааци хэмээн хэлж болох спорт загварын гутлыг, өнөөдөр Сөүл хот дахь Лотте их дэлгүүрээр дамжуулан захиалсан хэрэглэгчдэд өгч эхэлжээ.
Спорт гутал буюу пүүзийг тус хорооны захиалгаар дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд пүүз нь арын хэсэгтээ "Passion. Connected" гэсэн бичигтэй, цагаан өнгөтэй, тус бүр нь 50.000 вон буюу монгол мөнгөөр 112.000 төгрөгийн үнэтэй юм байна.
Сарын хугацаанд 120.000 хэрглэгч 200.000 ш пүүзний захиалга өгсөн ба хэрвээ хэрэглэгчид хүсвэл нэмэлт захиалга авах ажээ.