메뉴 건너뛰기




Энэ сарын 19-нд БНСУ-ын Инчеон хотноо эхлэх Азийн XVII наадамд хүч, ур чадвараа сорин оролцох манай боксын шигшээ багийн тамирчдын нэрс тодорлоо.

Энэ удаагийн наадамд

эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д

ОУХМ Х.Энхдэлгэр,

56 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт,

60 кг-д ОУХМ Д.Отгондалай,

64 кг-д ОУХМ Б.Чинзориг,

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат,

75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр,

81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр, -

91 кг-д ОУХМ Д.Отгонбаяр, +91 кг-д ОУХМ Б.Энхбаяр нар өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Ундрам нар оролцох юм.

Монголын боксчид Азийн наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Тухайлбал, 2006 оны Дохагийн наадмаас эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ З.Энхзориг, 60 кг-д олимп болон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн. Харин 54 кг-д олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хүрэл медаль хүртэж байв. 2010 оны Гуанжоугийн наадмаас эрэгтэйчүүдийн 69 кг-д ОУХМ Ж.Отгонжаргал хүрэл, эмэгтэйчүүдийн 69-75 кг-д Э.Ундрам мөнгөн медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
15 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
14 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
13 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
12 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
11 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
10 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
9 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860
8 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
7 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
6 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
» Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
4 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
3 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
2 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
1 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091