메뉴 건너뛰기



Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас чөлөөт бөх, боксчдын тамирчид өрсөлдсөнөөс медалийн болзолыг нэг тамирчин хангалаа.

Боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай Киргизстаны боксчин Аккол Сулайманбектэй учраа тааран 29:25, 29:26, 29:26-ын харьцаагаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй аравдугаар сарын 1-нд тулалдана.

Харин 69 кг-д Б.Түвшинбат хүрэл медалийн төлөө Казахстаны боксчид ялагдсан бол 75 кг-д Н.Шинэбаяр Кувейтийн боксчинг ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Н.Шинэбаяр маргааш хүрэл медалийн төлөө Филиппиний боксчинтой тулалдана.

Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Манай гурван бөх дэвжээнд гарснаас Т.Түвшинтулга, Ж.Чулуунбат нар хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдлаа.


bo0x2.JPG

Маргааш Монголын найман боксчин рингенд гарна. Тэдний дунд хүрэл медалийн болзол хангаад байгаа эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг Казахстаны боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдах юм. Мөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар хүрэл медалийн төлөө тулалдана.

Боксын тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.

Ийнхүү Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 4 мөнгөн, 10 хүрэл, нийт 18 медаль хүртсэн амжилтаар

45 орноос 13-р байрт жагсаж байна. 

Гэрэл зургийг Б.ХАРЦАГА.

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
» Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
14 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
13 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
12 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
11 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
10 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
9 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860
8 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
7 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
6 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
5 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
4 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
3 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
2 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3038
1 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091