메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын Инчён дахь Азийн наадмын боксын тэмцээний үеэр Монголын гавьяат тамирчин Н.Төгсцогт илт ялалт байгуулахаар тоглосон атал өрсөлдөгч эзэн орны тамирчинд ялалт өгсөн нь монголчуудын уур бухимдлыг эрхгүй төрүүлээд байна.

Гурван үеийн турш өрсөлдөгчөө илт илүүрхэн тоглосон Н.Төгсцогтыг ялагдсанд тооцсонд мэргэжлийн сумогийн ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж илт эгдүүцэж, “Монголчууд AIBA-д нөлөөтэй болохгүй бол ялахгүй юм байна!!! Луйвар улаан цагаандаа гарч!!! Fuck Korea. Хийлээ дарлаа гээд 2-1!!! Монгол ялах ёстой!” гэж твиттертээ жиргэлээ.

Булхайтай шүүлтийн дараагаар Азийн наадамд Монголын баг тамирчдаа ахалж очсон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ эсэргүүцлийн албан бичиг Олон Улсын Боксын Холбоонд өгч, улмаар шүүлтийг дахин хянаж үзэхээр болоод байна.

Инчёний Азийн наадмын үеэр Монголын баг тамирчдыг эзэн орныхон ээлж дараалан доромжилж, булхайдаж буйн ээлжит нэг жишээ энэ болсон. Өмнө нь жүдогийн багийн барилдааны өмнөхөн манай баг тамирчдын хоолонд эмэгтэй хүний бохир ариун цэврийн хэрэглэл хийж, спортын түүхэнд байгаагүйгээр доромжилсон юм. Харин дараа нь боксчин Түвшинбатын илт ялалтыг мөн луйвардсан. Энэ удаагийн Азийн наадамд Өмнөд Солонгосчуудын увайгүй луйвар, доромжлол дэндсээр байна.

М.Мөнхжин


http://www.grandnews.mn/content/read/52335.htm

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
15 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
14 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
13 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
12 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
11 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
10 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
9 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860
8 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
7 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
6 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
5 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
4 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
3 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
2 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
1 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091