메뉴 건너뛰기


Статус гардан авах

2014.04.16 23:37

관리자 Уншсан:3544

Солонгосын иргэншлээ алдсан, эсвэл
Солонгост төрсөн гадаадын иргэд, бусад

шалтгаанаас үүдэн визний статусгүй
оршин сууж байгаа гадаадын иргэд
шинээр статустай болохыг статус шинээр
гардан авах гэнэ. Тухайн зөвшөөрлийг
гадаад паспортонд хавсаргана.
Бүртгүүлэх хугацаа
Дээр дурьдсан шалгуурыг хангасан хувь
хүн эдгээр шалтгаан үүссэнээс 30
хоногийн дотор мэдүүлгээ өргөн барина.
Зохих шаардлагыг хууль зөрчин
биелүүлсэн хувь хүн торгууль хүлээнэ.
Бүртгэлийн арга
Тухайн этгээд эсвэл түүний бие
төлөөлөгч Цагаачлалын албанд
шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн
хүсэлт гаргана.
Хүлээн зөвшөөрөгдсөн
Визний ангилалууд
• Гадаад эцэг эхтэй Солонгост төрсөн
хүүхдийн эцэг эх дараах визнүүдийн
аль нэг статустай бол Дипломат ( (A-1),
Төрийн албан хаагч (A-2), Олон улсын
хэлэлцээрийн гишүүн (A-3) ) тухайн
хүүхэд эцэг эхийн статусын ижил
статусыг авна.
• Бүртгэлтэй гадаадын иргэний БНСУ-д
төрсөн хүүхэд нь Гэр бүл/дагалдагч
(F-3) виз авна.
• Байнгын оршин суух визтэй (F-5)
гадаадын иргэний 20-оос доош насны
хүүхэд нь мөн адил байнгын оршин

суух статустай болно.
• Байнгын оршин суух (F-5) эрхтэй
гадаадын иргэний эхнэр/нөхөр нь,
эхнэр/ нөхрийнхөө иргэншилийг авсан
бол мөн Солонгосын иргэншлээ алдсан
бол оршин суух эрх буюу (F-2) визний
статусыг авна.
• БНСУ-д байрлалтай АНУ-ын Цэргийн
армиас халагдсан бол дараах визний аль
нэгийг авна. Үүнд: Олон улсын
хэлэлцээрийн гишүүн (A-3), Түр
хугацаанд зочлох (C-3), Гэр бүлийн
айлчлал (F-1), Оршин суух (F-2), Бусад
(G-1).
• Оршин суух (F-2), Үйлдвэрийн
дадлага(D-3), Мэргэжлийн бус ажиллах
хүчин (E-9) эдгээр визний статустай
гадаадын иргэний БНСУ-д төрсөн
хүүхэд болон эцэг эх хамт амьдрах/ гэр
бүл (F-1) статусыг хүлээн авна.