메뉴 건너뛰기


Буцах

2014.04.17 00:00

관리자 Уншсан:13512

Зарчмын хувьд хүчин төгөлдөр паспорттой гадаад иргэд

тус улсаас чөлөөтэй гарч болно. Гэхдээ Солонгос Улсаас явж байгаа ямарч улсын иргэн
хууль бус үйлдлээс сэргийлэх үүднээс хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтаар заавал орох ёстой. Хилийн шалгалтын ажилтан нь шалгуулж байгаа хүн хуурамч визтэй эсвэл гэмт хэрэгтэн
гэх мэт хууль бус үйлдлийн сэжигтэн гэдгийг илрүүлсэн тохиолдолд тухайн хүн саатуулагдана. Онцгой тохиолдолд, гадаадын иргэнийг түүний хүсэл зорилгоос үл хамааран албадан гаргаж
болно. Гадаадын иргэдийн тус улсад оршин суух хугацаа дууссаны дараа хилийн шалган нэвтрүүлэх албанаас заасан горим, үйл ажиллагааны дагуу шалгалтанд орж тус улсаас гарна. Гадаадын иргэн нь тус улсаас бүр мөсөн явж байгаа бол хилийн шалгалтын үеэр гадаад иргэний бүртгэлийн картаа
хураалгах ёстой. Энэ журмыг зөрчсөн гадаадын иргэдэд хариуцлага хүлээлгэнэ. Тус улсын хилээр гарахыг хориглосон хүмүүсийн оршин суух зөвшөөрөл болон үйл ажиллагааны хүрээнд хязгаарлалт
тавьж болно. Гарах хугацаагаа хэтрүүлсэн хүмүүсийг албадан гаргах юмуу эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Тус улсын хилээр гарахыг хориглосон мэдэгдэл хүлээн авсан хүмүүс энэхүү мэдэгдлийг
хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Хууль зүйн яаманд давж заалдах өргөдлөө өгч болно.

※ Хэрэв хянаж үзэх явцад
шаардлагатай бол дээрх өргөдөл
бүрдүүлэх материал нэмэгдэх юмуу
хасагдаж болно. Солонгосын
Гадаадын иргэдийн бодлогын төв
байгууллагын цагаачлалын алба руу
1345 дугаар руу ямар нэг код
хийхгүйгээр ярих юмуу www.hikorea.
go.kr. веб сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.