메뉴 건너뛰기


Гадаадын иргэн БНСУ-д байх визний
статусаас өөр үйл ажилагаанд
оролцохдоо үндсэн статусаа хадгалахыг
хүсч байвал зөвшөөрөл авах хэрэгтэй.
• Гадаад иргэд нь өөрийн визний
статусанд үл хамаарах үйл ажиллагаанд
оролцох боломжгүй бөгөөд, нутаг буцан
хийж буй үйл ажиллагаандаа
хамааралтай визийг шинээр авч БНСУ-д
орж ирэх ёсттой.
• Нэг удаагийн виз (90 хоног хугацаатай)
гадаадын иргэн нь визний статусаас өөр
төрлийн үйл ажиллагаанд оролцож
болохгүй.
• Гадаадын иргэн өөрийн үндсэн ажлын
цагаас урт, эсвэл цалин өндөр үйл
ажиллагаанд оролцож болохгүй.
• Гадаадын иргэн БНСУ-д байх
хугацаандаа гадаад хэлний төв эсвэл
коллежид Солонгос хэл сурах хүсэлтэй
бол, мөн Солонгосын уламжлалт зан

заншил, урлаг соёлын мэдлэгтэй
болохыг хүсвэл заавал зөвшөөрөл авах
шаардлагагүй.
Бүртгүүлэх хугацаа
Гадаадын иргэн өөрийн статусд үл
хамаарах үйл ажиллагаа хийхийн өмнө
заавал тухайн оршин сууж буй газрын
цагаачлалын албанаас зөвшөөрөл авах
ёстой.
Бүртгүүлэх арга
Тухайн этгээд эсвэл түүний бие
төлөөлөгч Цагаачлалын албанд
шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн
хүсэлт гаргана.