메뉴 건너뛰기


Гадаадын иргэд нь визээр олгодсон
хугацаандаа мэдүүлсэн зорилгын
хүрээнд БНСУ-д зорчихыг зөвшөөрдөг.
Хуулиар зөвшөөрөгдснөөс өөр бусад
тохиолдолд гадаадын иргэд улс төрийн
ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож
болохгүй.
• БНСУ-д ажиллахыг хүсч байгаа
гадаадын иргэн хөдөлмөр эрхлэлтийн
зөвшөөрөлтэй визтэй байх ёстой.
Гадаадын иргэн нь зөвхөн цагаачлалын
албанаас зөвшөөрөгдсөн ажлын байранд
ажиллахыг зөвшөөрдөг.
• Ажлын байраа солих хүсэлтэй байгаа
тохиолдолд ажлын байраа солихоос
өмнө тодорхой хугацааны дотор
Цагаачлалын албанд мэдэгдэн
зөвшөөрөл авах ёстой. тухайн ажил
олгогч байгууллага солих эсэхийг
хүлээн зөвшөөрсөн тохиолдолд
Цагаачлалын албан болон Иргэнийн
бүртгэл мэдээлэлийн албанд хаягын
мэдээл хийх ёстой шүүхээс .
Хөдөлмөр эрхлэлтийг
зөвшөөрдөг оршин суух эрх
Богино хугацааны хөдөлмөр эрхлэлч
(C-4), Профессор (E-1), Гадаад хэлний
багш (E-2), Судалгаа (E- 3), Технологийн
удирдлага (E-4), Нарийн мэргэжлийн
ажил (E-5), Урлаг нэвтрүүлэх
тайлан,үзэсгэлэн (E-6), Тусгай
мэргэжилтэн (E-7), Үйлдвэрийн дадлага
(E-8), Мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт
(E-9), Онгоц, хөлөг онгоцны баг (E-10)
Оршин суух (F-2), Гадаадын иргэншилтэй
солонгос иргэн (F-4) Байнга оршин суух
(F-5), Жуулчлалын хөдөлмөр эрхлэлт
(H-1), Ажил эрхлэлтийн айлчлал (H-2),
Гэрлэсэн цагаач иргэн (F-6)