메뉴 건너뛰기


T-Money тээврийн карт

2015.01.19 01:38

webmaster Уншсан:13006

T-Money тээврийн карт
Бусад картнаас ялгаатай нь T-money карт
бол эзэмшигчийн хаягийн мэдээлэл
агуулаагүй, CPU-тэй, өөрөө тооцоологч
карт юм. T-money тээврийн карт бүр
олон төрлийн тээврийн хэрэгсэл,
автобус, метро, таксинд үйлчилдэг юм.

card1.jpg
1_ T-money картын төрлүүд
• Ерөнхий карт: урьдчилсан төлбөрт,
дахин цэнэглэгч карт юм. Хамгийн
элбэг тохиолдох T-Money карт.
• Хямдралын карт: Ерөнхий карттай адил
журмаар үйлчлэх боловч хүүхдийн,
өсвөр насныхны хямдралыг автоматаар
хасч боддог. Зөвхөн хүүхдийн, өсвөр
насныхны хэрэглээ юм.
• Кредит карт: T-Money үйлдэлтэй
кредит картыг зарим банк олгодог
байна. Дараа төлбөрт хэрэглээ бөгөөд
тээврийн зориулалтаар хэрэглэж
болдог байна. Мөнгөөр цэнэглэх
шаардлагагүй. Сар бүрийн эцэст нийт
төлбөр таны кредит картанд нэмэгдэнэ.
• Картны хэрэглээ болон холбогдох
асуултыг www.t-money.co.kr зочилно уу.


2_ T-money картын давуу
талууд
T-Money картыг өөрийн болгосноор,
метрогоор үйлчлүүлэхдээ дахин дахин
тасалбар авахгүйгээр цаг хугацааг
хэмнэх боломжтой. T-Money картыг
тасалбарын цонхноос цэнэглэж болно.
Кредит карттай холбогдож болдог
болохоор 10,000 - 50,000 вон хүртэл
хэмжээгээр цэнэглэх боломжтой.


3_Төлбөрийн тогтолцоо
Хүрэх газраас шалтгаалан, метроны үнэ
1150-1650 вон байна. T-Money эсвэл
кредит карт ашигласнаараа та хэрэглэх
бүрдээ 100вон хэмнэх болно. Картыг
тасалбар түгээх бүхээгүүд, эсвэл ойр
байрлах дэлгүүрээс аваарай (CU,
Министоп, жижиглэнгийн худалдааны
цэг).


• Автобусанд нэг удаагийн төлбөр
төлдөг бол метронд явсан замдаа
үндэслэн төлбөрөө төлдөг. Та дамжин
явсан үед хямдрал эдэлж болно.
• 4 удаа дамжиж болно.
• Дамжиж байхдаа хямдрал эдлэхийг
хүсвэл картаа карт уншигч машинд
заавал уншуулаарай.

card2.jpg

※ Хямдралыг дараагийн аялал 30
минутын дотор эхэлсэн тохиолдолд
эдлэх эрх үүснэ. (дараагийн өдрийн
21:00 цагаас 07:00 цаг хүртэл нэг цаг
болон уртасна)
※ хэрэв та буусан унаатайгаа ижил
чиглэлийн унаанд суувал
хямдрахгүй. (Жишээ нь: та 150
дугаарын автобуснаас буугаад дахин
150 дгаарын автобусанд суувал
хямдрахгүй.)
※ Метроноос буугаад метронд суувал
мөн хямдрахгүй.