메뉴 건너뛰기


Би найзуудынхаа хамтаар
аялалд амралтын өдрөөр явах
гэсэн юм. Гадаадын иргэд
богино хугацаагаар машин
түрээслэж болох уу?


Машин түрээслэж буй компаниас
шалтгаалан бүрдүүлэх материал нь
өөр байна. Олон улсын жолооны үнэмлэх,
Солонгосын жолооны үнэмлэх, эсвэл
хүчинтэй гадаад паспортоор машин
түрээслэн унаж болно. Сүүлийн үед, GPS
суурилуулсан машин түрээслэх болсон.
Машины төрлөөс хамааран үнэ өөр байна.
Дараах хуудсанд хандан илүү мэдээлэл
аваарай.
• Аижилэнтка машин: www.ajrentacar.co.kr
• Кимху Лэнтка машин: www.ktkumhorent.com


-----------------------------------------------------------------------------

Хүүхэд тээврийн картаар
зорчихдоо хямдрал эдлэх
боломж байдаг уу?


T-money карт Хүүхдийн (нас: 6~12),
Өсвөр насны (нас: 13~18), болон Насан
хүрэгсэдийн (19 ба түүнээс дээш ) гэсэн
ангилалтай байдаг. Та хүүхэд өсвөр насны
хүүхэддээ карт худалдан авсныхаа дараа
1644-0088 залган эсвэл (http://www.t-money.
co.kr) хуудсанд бүртгүүлж анх хэрэглэснээс
хойш 10 хоногийн дараанаас хямдралын үр
ашгийг хүртээрэй. Эхний 10 хоногт
хэрэглэсэн үнийг хямдралыг эргэн төлөх
боломжгүй. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ

өсвөр насны хүүхдийнхээ гадаадын иргэний
үнэмлэх дугаарыг ашиглаарай. Таны хүүхэд
13 нас хүрэхэд автоматаар өсвөр насны
иргэдийн үнээр үйлчлүүлж эхлэх болно.


-------------------------------------------------------------------------

Гадаадын иргэнд зориулсан
 дуудлагын такси байдаг уу?


Такси дуудлагын болон гадаадаар
ярьдаг жолоочийн үйлчилгээг
жилийн турш 24 цагаар ажиллуулдаг учраас
Сөүл хотод Сөүлд амьдарч буй гадаад
иргэдийн тав тухтай байдлыг хангаж буй
бас нэгэн үйлчилгэээ бол гадаад хэлээр
ярьдаг жолоочтой такси дуудлагын 24
цагийн үйлчилгээ юм. Олон улсын
дуудлагын таксины урьдчилан захиалга
өгөх үйлчилгээ нь зөвхөн тав тухтайгаас
гадна нисэх буудлаас тосон авах үйлчилгээ,
зохион байгуулалттай аялал, худалдааны
хөтөч, VIP үйлчилгээг үзүүлдэг. Метрийн
болон зайнаас хамаарсан төлбөрийн
системтэй ба T-money эсвэл кредит картаар
төлбөрөө хийж болно.


---------------------------------------------------------------------------

Би нийтийн тээврээр үйлчлүүлж
байхдаа түрийвчээ гээсэн юм.
Надад олох боломж бий юу?


Метронд гээсэн бол, гээсэн/олсон эд
зүйлсийн төв бүх метроны чиглэлд
байдаг. Та өөрийн зорчсон чиглэлээ мэдэж
байвал гээсэн зүйлээ олоход төвөггүй байх
болно. 07:00~22:00 цагийн хооронд
ажилладаг.
Автобусанд гээсэн бол, автобусны компани
тус бүрт гээсэн/олсон эд зүйлсийн төв бий.
Та автобусны дугаар, зорчсон цаг, буусан
цагийн аль нэгийг мэдэж байвал олдох
боломжтой. Сөүл Глобал Төв танд
автобусны компанийг олоход туслах болно.
Таксинд гээсэн бол, хувийн болон энгийн
такси гэж ангилагддаг бөгөөд гээсэн/олсон
эд зүйлсийн төв тус тусдаа байдаг. http://
www. spta.or.kr хандан хувийн таксинд
мартсан зүйлээ, Seoul Taxi Association (http://
www.stj. or.kr) энд хандан энгийн таксинд
мартсан эд зүйлсээ сураглаарай.
Сөүл хотод нэгдсэн гээсэн/олсон эд
зүйлсийн төв бий. Бүртгэгдсэн гээсэн эд
зүйлс, гэрэл зургийн хамт Нэгдсэн гээсэн/
олсон эд зүйлсийн төвийн хуудсанд
байршсан байдаг. (http://www.seoul. go.kr/
v2007/find.html).