메뉴 건너뛰기


Түрээсийн гэрээний төрлүүд
Амьдрах зориулалттай
орон сууцны гэрээний загварууд


1_ Чонсэ- Үндсэн мөнгөний урьдчилгаа
Чонсэ буюу үндсэн мөнгөний
урьдчилгаа гэдэг нь Солонгосын

өвөрмөц нэгэн орон сууцны түрээсийн
тогтолцоо юм. Газрын эзэнд сар бүр
түрээс төлөхийн оронд их хэмжээний
төлбөрийг газрын эзний банкин дахь
дансанд гэрээний хугацаанд
байршуулдаг. Гэрээ дуусахад банкинд
байрлуулсан мөнгийг түрээслэгчид
буцаан олгоно. Орон сууц түрээслүүлэгч
нь түрээсийн мөнгийг хадгалах явцдаа
банкны хүүнээс нэлээд ашиг хүртэж
болдог. Түрээслэгчид хэдийгээр
урьдчилгаанд их мөнгө төлж байгаа ч
төлсөн мөнгөө бүтнээр нь буцаан авч
болдог учраас чонсэг сонгох нь их
байдаг. Гэсэн хэдий боловч түрээслэгчид
чонсэ гэрээнээс илүү волсэ олон янзын
шалтгаанаар сонгох нь ихсэх болсон.

bair5.jpg

2_ Волсэ (сарын түрээс + барьцаа)
Волсэ гэдэг нь байрны эзэнтэй хэлэлцэж
тохирсны үндсэн дээр түрээслэгч
тодорхой хэмжээний мөнгийг байрны
эзний дансанд байршуулж, сар бүр
тогтсон өдөр сарын түрээсээ төлнө.
Волсэ гэрээний гурван төрөл бий. Нэг
нь зөвхөн сар бүр төлбөрөө хийх. Бас нэг
нь банкинд чонсэ гэрээнээс бага
хэмжээний мөнгийг урьдчилан
байршуулан, түрээсийн төлбөрөө сар
бүр өгөх. Түрээсийн гэрээний хугацаа
дуусахад та урьдчилж байршуулсан
нийт мөнгөө бүхлээр нь буцааж авна.
Сүүлийн нэг төрөл нь тодорхой
хэмжээний мөнгийг урьдчилж төлөөд
сар бүрийн төлбөрийг урьдчилж төлсөн
мөнгөнөөсөө суутгах арга. Харин
гэрээний төгсгөлд урьдчилгаанаас
үлдсэн мөнгөө л буцааж авна.
Ерөнхийдөө, ихэнх хүмүүс
урьдчилгаанаас гадна сарын түрээсээ
төлдөг. Түрээслэгч сарын түрээсээ төлөх
боломжгүй болсон тохиолдолд
түрээслүүлэгч нь дансанд байрлуулсан
урьдчилгаа мөнгөнөөс суутгаж авах
эрхтэй. Урьдчилгаа мөнгөний хэмжээг
тухайн байрны эзэнтэй эзэнтэй хэлэлцэж
тохирох боломжтой. Чонсэноос волсэ
гэрээнд шилжиж байгаа бол сарын
түрээс ойролцоогоор урьдчилгаа
төлбөрийн 14 хувьтай тэнцсэн байх
ёстой гэсэн шалгуур баримтална.