메뉴 건너뛰기


Гадаадын иргэд амьдардаг дүүргүүд
1_ Итэвон (Юунсан дүүрэг)
Итэвон нь өмнө нь ч одоо ч БНСУ дахь
гадаад иргэдийн хамгийн том бүлэгт зүй
ёсоор тооцогддож байна. Юунсан дахь
америк цэргийн баазын ойролцоо
байрладаг бөгөөд аялал жуулчлалын
тусгай бүсийн зориулалттай. Худалдааны
газруудаараа алдартай Итэвонд гадаадын
иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн
маш өргөн хүрээний олон төрлийн
дэлгүүрүүд бий. Энэ орчимд олон тооны
баар, клубууд, ресторанууд бий. Олон
соёлын бүс гэсэн нэрэндээ тохирсон
Итэвонд Америк, Франц, Пакистан,
Энэтхэг, Египет, Ойрхи дорнодын гээд улс
улсын ресторан байрлана. Гадаад иргэд

энэ бүсэд суурьших нь олонтаа бөгөөд
Солонгост ажилладаг гадаад иргэдийн
амьдрах дуртай газар.

bair11.jpg
2_ Ханнам-дун (Юунсан дүүрэг)
Ханнам нь гадаад улс орны дипломат
төлөөлөгчдийн газар олноороо оршдог
онцлогтой. Итэвонд ойролцоо
байрлалтай энэ дүүрэг НҮБ-ын Тосгон,
энгийн сууцны гэсэн хоёр хэсгээс
бүрддэг. Тансаг пилла, барууны маягын
байшингууд энэхүү онцгой эрх бүхий
бүсэд олон байгаа нь таны анхаарлыг
татах болно. Ханнам-дун бол юун
түрүүнд олон соёл, бизнесийн
байгууллагуудтай суурин хороолол
бөгөөд Итэвоны дэргэд оршино.

bair12.jpg
3_ Ичун-дун (Юунсан дүүрэг)
Ичун-дун нь өмнө нь Японы эзэмшилд
байснаараа олонд танигдсан. Өмнө нь
Сөүл хот дахь элчин сайдын яамны
ажиллагсдын гэр, худалдааны
компаниудын ажилчдын амьдардаг
дүүрэг байв. Япон ресторанууд, японы
бизнесийн байгууллагуудын хаяг хаа
сайгүй харагдана. Дэргэд нь Юунсан
цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэдэг учир
Ичун-дун нь амьдрахад тааламжтай,
дахин давтагдашгүй бүс юм.

bair13.jpg
4_ Синчун-дун (Содэмүн дүүрэг)
Сөүл хотын баруун хойд хэсэгт орших
Сичун-дун нь гадаад иргэдийн дунд
нэртэй суурин газар юм. Ихуа
Эмэгтэйчүүдийн Их сургууль, Хун-иг Их
сургууль, Йонсей Их сургууль зэрэг олон
тооны их сургуулиуд энэ дүүрэгт
байрлахын дээр гадаад оюутан,
профессорууд энд амьдардаг. Энэ дүүрэгт
олноороо байх оффистел нэг өрөө байрууд
нь оюутнууд, ганц бие хүмүүсийн дунд
эрэлттэй. Уулан дунд байрладаг учраас
амралтын өдрүүдээр ууланд авирах нь
оршин суугчдын дунд дэлгэрчээ.


5_ Пёнчан-дун хороо / Сонбуг-дун хороо
Өндөр үнэтэй вилла, тансаг зэрэглэлийн
хаузууд Пёнчан-дунгийн замын хоёр
талаар эгнэн байрлана. Толгодын дээр
байрлалтай, уулан дунд учраас хотыг
бүхлээр нь тольдохоос гадна, нам гүм
орчинтой. Сонбуг-дун соёл урлагийн
төвүүд олноор байрлана. Урлагийн төв,
уран зургийн галлерей олон арваараа
бий. Гэсэн хэдий боловч арилжаа,
худалдааны бизнес ойр хавиас олоход
бэрх. Нийтийн тээвэр ч мөн
хязгаарлагдмал бөгөөд цөөн хэдэн
автобус л энд хүрдэг.


6_ Каннам-дүүрэг/Сочу- дүүрэг
Сөүл хотын худалдаа, бизнесийн төв нь
энэ хоёр бүс юм. Олон тооны апартмент
цогцолборууд, оффистел, нэг өрөө
байрууд энэ дүүрэгт ажиллаж амьдардаг
ганц бие иргэдийн дунд эрэлттэй.
Каннам дүүрэгд соёл урлаг, бизнесийн
олон янзын төвүүд оршино.
Тухайлбал Солонгосын Олон улсын
худалдааны ассоциаци (KITA), COEX
газар доорх худалдааны төв, Сөүлийн
Урлагийн төв зэрэг байгууллагууд энд
бий. Сөүл хотын хамгийн чинээлэг
хэсгүүдийн нэг бөгөөд маш өндөр
өртөгтэй тэнгэр баганадсан барилгууд,
хамгийн сүүлийн үеийн загварлаг
дүүргүүдтэй. Каннамгү нь
солонгосчуудын дунд нэлээд нэр
хүндтэй байдаг нь нийтийн тээвэр сайн
хөгжсөн, хотын элит сургууль,
академиуд энд байрладагтай холбоотой.
Нөгөө талаар энэ дүүргийн нэр хүнд,
сэтгэл татсан байдал нь орон сууцны
үнэ өндөр, замын хөдөлгөөн их байхад
нөлөөлдөг.
Цаашлаад, энэ бүсэд оффисын
барилгууд, академиуд олноороо байдаг
нь гадаад ажилчид, англи хэлтэй
мэргэжилтнүүдийн тоо улам ихээр
нэмэгдэхэд нөлөөлж байгаа бөгөөд тэд
Каннам хороололд олноор оршин сууж
байна. Каннамтай зэргэлдээ Сочу-гүд
амьдардаг гадаад иргэдийн дунд
хамгийн өндөр нэр хүндтэй амьдрах
газар нь Панпудун дахь Сорэ тосгон юм.
Энэ бүсэд францын иргэд олноор байдаг
бөгөөд францын онцгой байдлыг
харуулсан зүйлс олон. Сочу-гү дахь олон
хорооллуудын дунд бусадтайгаа эн
зэрэгцэшгүй нь Сорэ тосгон бөгөөд
Монтмартре цэцэрлэгт хүрээлэнгийн
дэргэд оршино.

bair14.jpg