메뉴 건너뛰기


Цахилгаан
• Солонгост өрхийн хэрэглээний суурь
хүчдэл нь 220V. Тиймээс гадаадаас
авчирсан цахилгаан хэрэгслээ
залгахаасаа өмнө хүчдэлээ шалгаарай.
• Солонгосын цахилгаан эрчим хүчний
корпораци буюу KEPCO нь цахилгаан
эрчим хүчийг түгээдэг бөгөөд
цахилгааны төлбөр, саатал, захиалга
өгөхтэй холбоотой асуудал гарвал
KEPCO –той холбогдоно.
• Бага орлоготой бүлгийг хамгаалах,
цахилгаан эрчим хүчийг хэмнэх явдлыг
дэлгэрүүлх зорилгоор Солонгост
цахилгааны төлбөрийн багаас өссөн
нэмэгдэл буюу хэрэглээ нэмэгдэхийн
хэрээх төлбөр өсдөг тогтолцоог
ашигладаг.
※ Korea Electric Power Corporation (KEPCO)
Холбогдох утас: 123
http://www.kepco.co.kr/ (K, E)

bair20.jpg
Хий
• Сөүл хотод хотын болон LP төрлийн
хийг хэрэглэдэг. Гэсэн хэдий боловч
хотын хий нь Сөүл хотын ихэнх хэсэгт
түгээгддэг бол LP хийг маш цөөн бүсэд
ашигладаг.
• Хотын хийг хэрэглэхийн тулд хотын
хийн компанитай холбогдож, сууцандаа
хий ашиглах хүсэлтээ гаргана. Үүний
дараа тухайн компаний инженер ирж
хийг суурилуулах бөгөөд хүссэн өдрөө л
хийг ашиглаж эхлэх боломжтой. Нүүх
үедээ хийн компанитай холбогдож,
сууцнаасаа хийг салгаж болно.
• Хотын хийн компаний мэргэжилтэн л
хийг суулгах, буцаан гаргах ажиллагааг
гүйцэтгэнэ.
• Таны гэрийн ойролцоох хотын хийн
компанийг та Солонгосын хотын хийн
холбооны дараах хаягаар олж болно.
※ Korea City Gas Association: http://www.
citygas.or.kr/ (K)
※ Танай байранд LP хий ашигладаг бол
ойролцоох хийн компанитай холбогдож
суурилуулж болно.

bair21.jpg

Усны үйлчилгээ
Сөүл хотын усны
үйлчилгээг Сөүл
Метрополитан хотын
захиргааны усны
хэрэг эрхэлсэн
газраас удирдан
зохион байгуулж,
ханган нийлүүлдэг.
Сөүлийн усны
үйлчилгээний байгууллагыг “Арисү” гэж
нэрлэж заншсан бөгөөд усны хоолойгоор
дамжиж ирдэг усыг ч шууд ууж болохоор
өндөр чанартай байдаг. Цэвэр усны төлбөр
хоёр сард нэг удаа гарах бөгөөд цэвэр
болон бохир усны мөнгийг зэрэг тооцож
авдаг. Та төлбөрийн систем болон бусад
холбогдох мэдээллийг Сөүл
Метрополитан хотын усны хэрэг эрхэлсэн
газрын цахим хуудаснаас авч болно.
※ Сөүл Метрополитан хотын усны хэрэг
эрхэлсэн газар
Утас. 120
http://arisu.seoul.go.kr (K, E)

bair22.jpg 

bair23.jpg