메뉴 건너뛰기


Ерөнхий хог, Хоолны хаягдал

2015.01.07 13:45

lilo Уншсан:5297

1.  Ерөнхий хог гэж юуг хэлэх вэ?
Овор ихтэй хог, дахин боловсруулах хог болон, хоолны хаягдлаас бусад хог хаягдлыг хэлнэ.
2.  Стандарт хуванцар хогны уут
  • Супермаркетаас худалдан авч болно
  •  Дүүрэг бүр өөр уут хэрэглэдэг
  •  Дүүрэг бүрт өөр үнэтэй байдаг.
3. Ерөнхий хогийг хэрхэн хаях вэ?
  • Уут хогоор дүүрэхэд амыг нь зөрүүлэн давхар зангидна.
≫ Хогийн уутны тухай дүүргийн ажилтнаас дахин асуугаарай.
  •  Хог ачих өдрөөс өмнө нар жаргасны дараа хаяна.
≫ Дүүргийн албанаас хог ачих өдрийг асуугаарай.

Хоолны хаягдал
1. Хоолны хаягдал гэж юуг хэлэх вэ?
  • Хоол хийх явцад ялгарсан хэсэг, хоолны үлдэгдэл, хугацаа нь дууссан хүнс гэх мэт.
2.  Хоолны хаягдлыг ангилах нь
  • Жимс:   (Бүх төрлийн самрын гадна хатуу хэсэг, боргоцой, тоорын үр, хан боргоцойн хальс гэх мэт)
                            (Чангаанз, хашын үр гэх мэт хатуу үр)
  • Мах:      (Яс болон хатуу махны хэсэг)
  • Далайн гаралтай : (Загасны яс, далайн дун, далайн гаралтай хоол, далайн хясаа, хавчаахай, хавч гэх мэт)
                                                 (Загасны дотоод эрхтэн)
  • Бусад:   (Дүрдэг цай, ургамлын гаралтай эмийн уут)
727b5d7100055fa44d06c11a626ff1cb.jpg

3.  Хоолны хаягдлыг хэрхэн тусад нь ялган хаях вэ?
  •  Байшин: 20-оос доош гэр бүл амьдардаг өрхүүд, эсвэл залгаа байшин
≫ Хоолны хаягдал агуулсан шар хуванцар уутыг гарцны урд байрлах тохирох (25л) саванд хог ачих өдрийн 22:00цагаас өмнө хийнэ.
  •  Орон сууц: 20-оос олон өрхтэй орон сууц
≫ Орон сууцны хорооллын ойролцоо байх зориулалтын саванд (120л) хуванцар уутанд хийн хаяна.
≫ Төлбөр: Төлбөр нь сар бүрийн өлбөрийн баримтны орон сууцны үйлчилгээний хэсэгт багтсан байна.
  •  Хоолны хаягдал өдөр бүр ачигддаг (Бүтэн сайнд ачихгүй).
2л-40(вон),    3л-60(вон),    5л-90(вон),    10л-170,    20л-340(вон)

Хоолны хаягдлын уутны үнэ (Содэмун дүүргийн жишээн дээр)
  •  Шингэнийг угаан, элдэв хэвлэл, яс, хясааг салган авна.
≫ Хорт бодис эсвэл үнэр орох биетүүдээс салгана, жишээ нь сонгинын хальс, халуун ногоо, нохой загасны өндөг гэх мэт.
  •  Хууль бусаар хог хаях нь торгууль ноогдуулна. Жишээ нь: хоолны хаягдлыг ерөнхий хогтой холих гэх мэт. Дахин давтвал торгууль улам нэмэгдэнэ.
  •  Хаягдлыг хоолны болоод энгийн ангилалд ялгаагүй бол торгууль ноогдуулна. Дүүрэг бүрт өөр торгуулийн хэмжээтэй байна.
≫ Эхний тохиолдолд: 50,000 вон
≫ 2дох тохиолдолд: 100,000 вон
≫ 3дах тохиолдолд: 200,000 вон
9571728233fbb2dd7b2c784b1afe5be0.jpg