Кредит карт
2014.04.25 17:53
Олгох шалгуур
Кредит картыг зөвхөн олгогч компанийн тавьж буй шалгуурт нийцсэн хүмүүст
олгоно. Хэрэв та сайн кредитын түүхгүй бол, таны кредит карт хүссэн өргөдөл
буцаагдаж болзошгүй. Кредит карт олгогч зарим компани гадаадын иргэдэд олгохыг
хязгаарладаг гэдгийг анхаараарай.
Кредит карт захиалах ба шаардлагатай бичиг баримтууд
Кредит карт авах гэж буй гадаадын иргэн банк эсвэл кредит карт олгогч компаниудаас
ашигтай хувилбарыг сонгон цахим хуудсаар нь эсвэл тухайн байгууллагад өөрийн биеэр
очин бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг нь таны
зурагтай мэдүүлгийн хуудас, гадаадын иргэний үнэмлэх, таны орлогыг
тодорхойлсон баримт (ажил эрхлэлтийн баталгаа, татварын падаан гэх мэт) зэрэг
болно. Гэвч өөр банк эсвэл кредит карт олгогч компаниуд өөр/нэмэлт бичиг баримт шаардаж болох юм.
Гишүүнчлэлийн жилийн төлбөр
Кредит карт олгосны хувьд авах мөн бусад нэмэлт үйлчилгээний төлбөрт төлж буй
төлөөсийг гишүүнчлэлийн жилийн төлбөр гэнэ. Жил бүрийн карт олгосон сард
гишүүнчлэлийн жилийн төлбөрийг төлнө. Үндсэн жилийн гишүүнчлэлийн төлбөр ба
бусад хамааралтай үйлчилгээний (гэр бүлийн болон хамтарсан картаас бусад)
төлбөрийн нийлэмж юм. Үндсэн гишүүнчлэлийн жилийн төлбөрийг танд
олгосон картын тоо харгалзахгүйгээр жилдээ нэг удаа төлнө. Бусад үйлчилгээний
төлбөр нь танд байгаа картын төрлөөс хамааран өөр байна.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
9 | Хөрөнгө оруулалт [1] | МИX | 2014.04.25 | 25079 |
8 | KB Kookmin Bank Gyeong-an Branch OPEN | МИX | 2016.11.07 | 20090 |
» | Кредит карт | МИX | 2014.04.25 | 19614 |
6 | PayOne аппликейшн татан авч өдөр бүрийн ханшаа үзнэ үү. | ХАНА БАНК | 2014.12.19 | 18277 |
5 | Жинхэнэ нэр баталгаажуулах акт [1] | МИX | 2014.04.25 | 17881 |
4 | Хана банкны Pay-Easy үйлчилгээ | ХАНА БАНК | 2014.12.19 | 17432 |
3 | Банк (Данс нээх) | МИX | 2014.04.25 | 7685 |
2 | Шилжүүлэг | МИX | 2014.04.25 | 6284 |
1 | Хэрэв та Солонгос улс-д оршин суудаг бөгөөд Woori Bank-д данстай бол зээлийн карт авах боломжтой. | МИX | 2018.01.09 | 3287 |