메뉴 건너뛰기


Боловсролын сонголтууд

2014.11.17 16:08

lilo Уншсан:2986

Та Солонгост хүүхдийн хамт амьдарч байгаа бол танд боловсролын тал дээр 3 сонголт байна. Тэдгээр нь:
                   1. Солонгос сургууль
                     2. Гэрийн сургууль
                     3. Гадаад сургууль. Сонголт бүрт өөрийн гэсэн давуу талууд бий.
40f91dba6476ec428bcad4739516c6f7.jpg
1. Солонгос сургууль
   Солонгос сургуульд гадаадын иргэд хүүхдээ сургаж болно. Солонгосоор сайн ярьдаг хүүхдүүдэд ялангуяа зөв сонголт байх болно. Солонгосоор ярихад хүндрэлтэй байгаа хүүхдүүд Солонгосын сургуульд явахад хэцүү байж болно. Солонгосын сургуулиудыг улсын болон хувийн гэж ангилна. Улсын бага сургууль үнэ төлбөргүй байна (сургуулийн өдрийн хоолны үнийг төлөх ёстой ). Хувийн бага сургууль улсын сургуультай харьцуулвал үнэтэй байдаг, дунд болон ахлах сургуулийн үнэ харьцуулж болохоор байдаг. Гэсэн ч Солонгосын хувийн сургуулиуд олон улсын сургуулиудаас хямд байдаг.

2. Гэрийн сургууль
   Интернэтийн ачаар, сүүлийн үед эцэг эхүүдийн хувьд гэрийн сургууль нь жинхэнэ сонголт болж чадаж байна. Ялангуяа Солонгосоор ярьдаггүй, олон улсын сургуульд өндөр үнэ төлөхийг хүсдэггүй гэр бүлүүдийн хувьд. Хэрвээ та үнэнч, тэвчээртэй бол өөрийн хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрийг зохиоход туслах Homeschool.com болон Америкийн Зайны Сургалтын Холбооны цахим хуудас (www. usdla.org) гэх мэт олон цахим хуудсууд байна.

3. Гадаад иргэдэд зориулсан сургууль
   Ихэнх гадаадын иргэд хүүхдүүдээ Сөүлийн Гадаад иргэдэд зориулсан сургуульд сургадаг. Англи хэл дээр ихэвчлэн сургалт явагдана Америк болон Британийн сургалтын хөтөлбөрийг дагалддаг. Хэрвээ таны хүүхдэд тусгай хэрэгцээ шаардлагатай бол тухайн сургуульд тусгай сургалтын програм, сургалтын орчин байгаа эсэхийг шалгаарай.