메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Сөүл хотноо уулзаж, хоёр орны хооронд хийгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлж, дэд бүтцийн салбарын болон эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай гурван санамж бичиг, спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай нэг санамж бичигт гарын үсэг зуржээ.

pres_mn_kr.jpg president_mn_kr.jpg

Эдгээр санамж бичгийн нэгэнд "хоёр орны хооронд хийгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх арга замыг идэвхтэй хэлэлцэхэд чиглэсэн хүчин чармайлт гаргана" гэж дурдсан байна.

Сүүлийн үед хоёр улс хооронд нисэх зорчигчдын тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч БНСУ-ын Инчон боомт хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд долоо хоногт 12 удаа нислэг үйлдэж байна.

Өнгөрсөн онд хоёр хотын хооронд 190 мянга орчим зорчигч нисчээ.

Агаарын тээврийн өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн Монголын талын эсэргүүцэл болгоомжлолоос үүдэн 2013 оноос хойш хоёр орны хооронд үйлдэх нислэгийн тоо нэмэгдээгүй байна.

Өөр нэгэн санамж бичигт дурдсанаар, хоёр тал Монголын хот байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. "Энэ санамж бичиг нь манай “Ухаалаг хот” загварыг Төв Азийн Монголд нэвтрүүлэхэд тус дөхөм болно" гэж БНСУ-ын албаны хүмүүс тайлбарлалаа.

Үүнээс гадна талууд Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнд тавих хорио цээрийн хяналтын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон, санамж бичиг байгуулжээ. Эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүний хууль бус импортыг Өмнөд Солонгос хязгаарлахаар арга хэмжээ авч байгаа билээ.

БНСУ-ын зүгээс Монголын хөгжлийн төслүүдэд үзүүлж байгаа дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал эрчим хүч, боловсрол, хот байгуулалт, байгаль орчин болон төрийн захиргааны шинэчлэл зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгуулжээ.

Д.Нямтулгa

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461
156 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
155 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
154 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7359
153 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
152 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6538
151 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5816
150 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
149 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5576
148 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5316
147 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
146 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977
145 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
144 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
143 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3377
142 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
141 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
140 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2608
139 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2510
138 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383