Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын 19 дэх удаагийн сонгуульд нэр дэвшигч Ю Син Мин нь сонгуулийн сурталчилгаандаа дугуй ашиглаж байна. Тэрбээр өглөө бүр 05.00 цагаас эхлэн дугуйгаа унаж сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байгаа юм байна.
Нэр дэвшигч Ю Син Мин энэ тухай хэлэхдээ "Надад бусад нэр дэвшигчдийн адил сонгуулийн сурталчилгаанд зарцуулах их хэмжээний мөнгө байхгүй. Тиймээс би сурталчилгаанд түгээмэл ашиглагддаг нэг тонны жинтэй, чанга яригч бүхий бага оврын ачааны машинаас цөөхөн тоотой хэрэглэж, харин үүний оронд зардал багатай унадаг дугуйг их хэмжээгээр ашиглаж байна. Зарим дугуйн дээр чанга яригч суурилуулсан тул машинаас ч ялгаагүй байгаа.
Би хөдөө орон нутагт болон Сөүл хотыг тойрон хийх бүх л сурталчилгаандаа дугуйгаа унасаар байх болно" гэж хэлжээ.
Нэр дэвшигч Ю Син Мин нь эдүгээ Их Хурлын гишүүн бөгөөд тэрээр экс ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй нэг намын гишүүн байсан боловч эдүгээ өөрөө нам байгуулж, намын даргаар ажиллаж байгаа юм байна.
재한몽골인협회 뉴스