메뉴 건너뛰기


Шинэчлэгдсэн хуулиас...
2018 оны сүүлийн хагас жилээс шинэчлэгдэн хэрэгжих болсон хууулиуд.
...
Шүдний чулуу түүлгэхэд ЭМ- ийн даатгалаас хөнгөлөлт авна. (2жилд 1удаа 10,000вон, 10сараас ~).

Эхо шинжилгээ болон CT зураг авхуулахад ЭМ ийн даатгалаас хөнгөлөлт авна (10сараас ~)

Төрөхийн өмнөх болон төрсөний дараахи амралт 90хоногоос 120хоног болж нэмэгдэнэ (7сараас ~)

Хууль журам зөрчлийн шийтгэл торгууль

10сараас эхлэн хурдны замд орохдоо аюулгүйн бүсээ бүсэлсэн эсэхийг CCTVээр харж зөрчил илэрсэн тохиолдолд торгууль
30,000вон
машинд байгаа хүмүүс аюулгүйн бүс бүслээгүй бол торгууль 60,000вон

10сараас эхлэн согтуугаар жолоо барьсан, аюулгүйн бүсээ бүслээгүй, зогсоолгүй газар машин тавьсан, гэрлэн дохио зөрчсөн (анивчиж байх үед явсан) тохиолдолд торгууль ноогдуулна

Хүн заамдахад торгууль 1,000,000вон

Заналхийлсэн мессеж торгууль 500,000вон

Гар далайн ална шүү гэж заналхийлэхэд 2,000,000вон түүнээс дээш торгууль

Согтуугаар хүн алгадах цохих 1,000,000вон түүнээс дээш торгууль

Замын гарц цагаан шугамын зураас давж зогсвол торгууль 60,000вон зөрчилийн 10 оноо

※ Согтууруулах ундаа хэрэглэсний торгууль

Согтолт 0.2% түүнээс дээш бол 10,000,000вон хүртэл торгууль, 3жил хүртэл хорих ял

Согтууралт 0.1% түүнээс дээш бол 5,000,000вон хүртэл торгууль, 1жил хүртэл хорих ял

Согтууралт 0.05% бол 3,000,000вон хүртэл торгууль, 6сар хүртэл хорих ял

Хурд хэтрүүлсэн (60km/ц-аас илүү хэтрүүлсэн)→120,000вон (60оноо).

Хурд хэтрүүлсэн (40km/ц-аас илүү хэтрүүлсэн) →90,000вон (30оноо)

Хурд хэтрүүлсэн (20km/ц-аас илүү хэтрүүлсэн)→60,000вон (15оноо)

Хурд хэтрүүлсэн (20km/ц хүртэл хэтрүүлсэн)→30,000вон

Голын шугам давсан →60,000вон (30оноо)

Гэрлэн дохио зөрчсөн →60,000вон (15оноо)

Жолоо барьж явахдаа утсаар ярьсан→60,000вон (15оноо)

Явган гарцны өмнө зогсох шугам давсан→60,000вон (10оноо)

Буцаж эргэх тэмдэггүй газар буцаж эргэх → 60,000вон

Зогсоолгүй газар машин тавьсан →40,000вон

Явган зорчигч гэрлэн дохио зөрчвөл →30,000вон

Явган зорчигч гарцгүй газраар зам гарвал → 30,000вон

Бусдын ажил үүргээ гүйцэтгэхэд садаа болох →160,000вон

Утсаар худал мэдээлэл өгөх
→80,000вон

Зориулалтын бус газар бие засах →50,000вон

Согтууран агсан тавих, үймээн шуугиан тарих →50,000вон

Тамхины иш хамаагүй хаях→ 30,000вон

Албан ажилтан ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулах →10,000,000вон хүртэл торгууль
(5жил хүртэл хорих ял)

Цагдаагийн газар, муж дүүргийн захиргаа гэх мэт газар үймээн шуугиан тарих →600,000вон хүртэл торгууль

112-т худал мэдээлэл өгч утасдах → 600,000вон хүртэл торгууль ноогдуулахаар зохих хуулиудад өөрчлөлт орж байна.

Та бүхэн анхаарал болгоомжтой байж хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хүсье.

Хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан 5,000 орчим замын цагдаа шалгалтанд гарч хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих болно гэж мэдэгдэж байна.
law.gif
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461
156 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
155 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
154 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7359
153 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
152 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6538
151 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5816
150 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
149 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5576
148 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5316
147 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
146 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977
145 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
144 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
143 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3377
142 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
141 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
140 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2608
139 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2510
138 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383