메뉴 건너뛰기


Сөүл хотын захиргаанаас бүх шинээр баригдаж буй барилгуудын дотор хэсэг болон дээвэр дээр  агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг байршуулахыг зааварчлан “Агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг суурилуулах аргыг боловсронгуй болгох төлөвлөгөө”-г ирэх оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх болсон талаараа 8-ны өдөр мэдээлсэн байна. 
    Барилгын гадна хананд суурилж байсан төхөөрөмж нь хотын өнгө үзэмжийг таагүй харагдуулахаас гадна төхөөрөмжөөс гарах халуун агаар, чимээ шуугиан зэрэг нь иргэдэд тав тухгүй байдлыг үүсгэдэг байжээ. Мөн төхөөрөмж нь наранд хэт халах юм уу тоос их бөөгнөрөх үед гал гарах аюултайгаас гадна  доошоо унах зэрэг осол гарах магадлал өндөр байдаг аж. 
econ.jpg

    Нийтийн орон сууцнуудын хувьд “Орон сууцны байгууламжийн стандартын тухай дүрэм журмын” дагуу агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг барилгын дотор хэсэгт суурилуулсан байна. Дээрх төлөвлөгөөтэй холбогдуулан  төхөөрөмжийг барилгын дээвэр дээр байрлуулах тохиолдолд эсрэг талын замаас харагдахгүй байрлалд суурилуулах юм байна. 

    Сөүл хотын орон сууц барилга байгууламжийн хэлтсийн дарга Рюу Хүн нь “Төлөвлөгөө хэрэгжвэл тус төхөөрөмжөөс үүссэн тав тахгүй байдал, хотын үзэмж муудах, доош унах зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой хэмээн” хүлээж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй тус төхөөрөмжийг наранд ил тавихгүй байснаар агааржуулагчийн хүйтнээр үлээх байдал сайжрахын хамт эрчим хүч хэмнэх үр дүнтэй хэмээн онцлон ярилаа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
137 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 432
136 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
135 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
134 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 615
133 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
132 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
131 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
130 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
129 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 423
128 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
127 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
126 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
» Сөүл хотод шинээр баригдсан барилгуудын гадна хананд агааржуулагч гадагшлуулах төхөөрөмж суурилуулахгүй file МИX 2018.10.11 401
124 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
123 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг]2018 оны 10-р сарын 6 болон 7 ны 12.00-17.00 цагт file МИX 2018.10.02 1051
122 БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин Мерс вирусийн халдвар авсан хүн илэрчээ. file МИX 2018.09.10 538
121 БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд: file МИX 2018.08.29 979
120 Солонгос бүсгүйчүүд нууц камераар бичлэг хийгчдийн эсрэг жагслаа file МИX 2018.08.07 475
119 СОЛОНГОСТ ХЭТ ХАЛУУНААС БОЛЖ ДӨРВӨН ХҮН НАС БАРЖЭЭ file МИX 2018.07.18 892
118 СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА file МИX 2018.07.18 380