메뉴 건너뛰기


Өнөөдөр(18.04.27) "2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. 
Уулзалт Өмнөд солонгосын цагаар 9 цаг 30минутанд эхлэх бөгөөд хилийн дээсэн дээгүүр алхах Ким Жон Уныг шугамны нөгөө талд Мүн Жэ Ин тосож мэндлэхээр төлөвлөгджээ. 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт нь хоёр Солонгосын эв нэгдлийг ерөөсөн олон сайхан билэгдэл санаа дүүрэн болох аж. 
Солонгосын дайн дууссанаас хойш 65 жилийн дараа анх удаа Хойд Солонгосын удирдагч өмнөдийн газар шороонд хөл тавих гэж байгаа түүхэн үйл явдал нь солонгос түмнийг догдолуулаад зогсохгүй дэлхий дахины анхаарлыг татаж буй. 
Өмнө нь 2000, 2007 онуудад болж байсан дээд хэмжээний уулзалтууд дандаа Хойд Солонгосын Пёньянд болсон байдаг.

2s2.jpg

Хил давсны дараа Ким Жон Ун хүндэт харуулын өмнүүр алхаж Панмунжомы өмнө хэсэгт байрлах Энхийн ордонд хүрэх аж. Ордны зочны дэвтэрт сэтгэгдлээ бичсэний дараа Ким Жон Ун удирдагч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ерөнхийлөгчтэй хамт дурсгалын зураг авахуулна. 
Өглөөний энхийн уулзалт 10цаг 30минутанд эхлэх аж. 
Хоёр тал өдрийн зоогоо тус тусдаа зооглоно. 
Үдээс хойш хоёр удирдагч тоорын мод суулгах бөгөөд мод суулгах хөрсийг Хойд Солонгос-Хятадын хил дээр орших Пэктү уул болон Жэжү арлын Халла уулаас авчирсан байх ба энэ нь Солонгосыг нэгтгэх үзэл санааг илэрхийлж буй.
Үүний дараа удирдагчид “Панмунжоны Тунхаг” хэмээх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж мэдэгдэлээ олон нийтэд зарлан тунхаглах бөгөөд хараахан газар нь тодорхой бус ажээ. 
Үүгээр хэлэлцээр өндөрлөж хүндэтгэлийн оройн зоог хамтдаа барина. Зоогийн дараа Ким Жон Уныг дагалдагсдынхаа хамт үдэх ёслолын ажиллагаа болж хойд солонгосын зочид буцаж хил давахаар төлөвлөгджээ. 
Ким Жон Уныг тус улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, удирдагчийн төрсөн дүү бүсгүй Ким Ёо Жон болон гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар дагалдан ирэх аж.
Солонгосын хойгийн энхтайванлаг уулзалт сайхан болж өндөрлөхийг ерөөе.

Мэдээлэл хүргэсэн БНСУ~с Ж. Нармандах. 18.04.27

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ file МИX 2018.07.17 395
116 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоов. file МИX 2018.07.17 436
115 Солонгосын шүүх Монгол эмэгтэйн талд шийдвэрээ гаргажээ. МИX 2018.07.13 1259
114 Хойр Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцжээ. МИX 2018.06.26 349
113 Солонгос улсад амьдардаг хууль бус гадаад иргэдийн тоо анх удаа 300 мянга давжээ. file МИX 2018.06.19 517
112 Солонгос иргэд Фэйсбүүк хэрэглэх нь багасч, Инстаграм хэрэглэх нь ихэссэн байна file МИX 2018.06.19 317
111 Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~ file МИX 2018.06.07 336
110 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297
109 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file МИX 2018.05.16 487
108 ХЭЛЭЛЦЭЭГ ЦУЦАЛСАНД ХАРАМСАЖ БУЙГАА ӨМНӨД СОЛОНГОС ИЛЭРХИЙЛЭВ file МИX 2018.05.16 623
107 “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ. file МИX 2018.05.16 640
106 ӨМНӨД БОЛОН УМАРД СОЛОНГОС ДЭЭД ТҮВШИНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ file МИX 2018.05.15 451
105 БНСУ-ын ЭСЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгвөл виз мэдүүлэх эрхийг хаана file МИX 2018.05.10 794
104 Ким Жон Ун Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. file МИX 2018.04.27 1175
» 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
102 2018 оны Солонгос Гадаад Судлалын Их Сургууль МИX 2018.04.24 540
101 Хан Ган Дрон FESTIVAL SEOUL 2018 file МИX 2018.04.21 440
100 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 853
99 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 1132
98 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 664