메뉴 건너뛰기


“СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг 

амжилттай зохион байгуулагдлаа

 

БНСУ-д 2016 оны 10-р сарын байдлаар нийтдээ 5814 оюутан суралцаж байна гэсэн судалгаа бий. Энэ нь тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын тоогоор Монгол улс 3-р байрт бичигдэж байна гэсэн үг. Тийм ч учраас эдгээр оюутнуудын төлөөлөл байгууллага болох БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо /СМОХ/ оюутан, залуучуудынхаа чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, эв нэгдлээ бататгахад чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулдаг билээ.

 

2016-2017 онд ажиллах Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээр сонгогдоод удаагүй байгаа шинэ хамт олны эхний том ажил нь “Намрын баяр-2016” тэмцэээн байлаа. “Эрдэм, эв нэгдэл, эх орон” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг СМОХ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгөө Хансон Их Сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулав. Сөүл төдийгүй Дэгү, Бусан, Чонжү зэрэг алслагдсан хотуудаас оролцохоор ирсэн, нийт 30 гаруй сургуулийн 300 гаруй оюутан тамирчид нэгэн өдөр спортын хүрээнд нэгдлээ. Энэ удаагийн тэмцээний онцлог нь суралцаж буй оюутнуудаас гадна сургуулиа төгсөгчид нэгдэн оролцсоноороо тэмцээний цар хүрээ улам тэлсэн билээ.

 

Оролцогчид сагсан бөмбөг, теннис, шатар, даам, дартс мөн энэ жилээс “Журамт Монгол” ТББ-тай хамтран Монгол ёс, заншлаа дэлгэрүүлэх хүрээнд монгол тэвэгний төрлийг нэмж оруулсан юм. Мөн тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд багуудын төлөөлөгчид үндэсний хувцсаа өмсөж хүндэтгэл үзүүлсэн нь гадаадад болж буй Монголчуудын дундах тэмцээний нэгэн бахархалт үйл явдал байлаа.  

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд СМОХ-ны тэргүүн Э.Золзаяа нээж үг хэлсэн бол Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Баттулга болон албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж, баг тамирчдадаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Курё Их Сургуулийн оюутан Ө.Уянга, Хёбсон Их Сургуулийн оюутан Ш.Дүүрэнжаргал нар оюутнууддаа мэндчилгээ хүргэсэн юм.

Ийнхүү оюутан залуус маань нэгэн өдрийг спортоор өрсөлдөж, өмнөх жилийн амжилтаа ахиулж, оюутан насныхаа нэгэн дурсамжийг бүтээн, ирэх жилийн тэмцээнээ хүлээсээр өндөрлөлөө. Ингээд "НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгийн шилдгүүдтэй танилцана уу.


Сагсан бөмбөг (эрэгтэй) 
1-р байр: Дунгүг И
х Сургууль (동국대학교)
2-р байр: Дэханшинхагдэхагвон И
х Сургууль (대한신학대학원대학교)
3-р байр: Сөүлийн Үндэсний И
х Сургууль (서울대학교)

Сагсан бөмбөг (эмэгтэй) 
1-р байр: Дэханшинхагдэхагвон И
х Сургууль (대한신학대학원대학교)
2-р байр: Вэшин И
х Сургууль (웨신대학교) 
3-р байр: Дэгү И
х Сургууль (대구대학교)

Шилдэг Эрэгтэй тоглогч 
Э.Ганболд
  Дунгүг Их Сургууль (동국대학교)
Шилдэг Эмэгтэй тоглогч 
Д.Отгончимэг Дэханшинхагдэхагвон И
х Сургууль (대한신학대학원대학교)

ТЕННИС (эрэгтэй) 
1-р байр: Ц.Отгонбаяр (
비전대학교)
2-р байр: Г.Амартүвшин (
대구대학교) 
3-р байр: С.Болдбат (
계신대학교)

ТЕННИС (эмэгтэй) 
1-р байр: Б.Гиймаа (
신한대학교) 
2-р байр: С.Алтанзул (
강원대학교) 
3-р байр: О.Ариунсувд (
한연신학대학교)

ТЕННИС (холимог) 
1-р байр: Г.Чинбат(
상명대학교), Б.Гиймаа (신한대학교) 
2-р байр: М.Мөнхжаргал (
한국항공대학교), С.Алтанзул (강원대학교) 
3-р байр: Ц.Отгонбаяр, О.Соёлсайхан (
전북대학교)

ШАТАР
1-р байр: Ж.Пүрэвсүрэн (
대구대학교)
2-р байр: А.Жаргалсайхан (UNIST)
3-р байр: Э.Төгөлдөр (
강원대학교)

ДААМ
1-р байр: Б.Эрдэнэ-Ван (
서울과학기술대학교) 
2-р байр: А.Жаргалсайхан (UNIST) 
3-р байр: Ж.Пүрэвдорж (
대구대학교)

ДАРТС 
1-р байр: Л.Номин-Очир (
서울대학교)
2-р байр: н.Болдбат (
계신대학교) 
3-р байр: Б.Батзаяа

"НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа

"НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа

СМОХ-ны тэргүүн Э.Золзаяа нээж үг хэлэв.


"НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Баттулга мэндчилгээ дэвшүүлэв.


"НАМРЫН БАЯР-2016" спорт өдөрлөгийн сагсан бөмбөгийн төрөлд эхний 3 байр эзэлсэн багууд, СМОХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн хамт.


“Журамт Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулсан "Монгол тэвэг" тэмцээний ялагчийн хамт “Журамт Монгол” ТББ-ын тэргүүн Б.Хангайбаатар, СМОХ-ны тэргүүн Э.Золзаяа.


Сөүл Глобал төвийн Монгол сэтгүүлч Г.Нандин-Эрдэнэ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
76 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
75 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
74 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
72 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
71 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
70 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
69 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
68 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
67 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
66 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
65 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
64 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
63 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
62 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1387
61 3.1 file МИX 2017.03.01 1789
60 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5818
59 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
58 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266