메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын суудаг Хөх ордныг Пак Гын Хэ хоёр дахь удаагаа бусдын шахалтаар орхилоо.

Баасан гарагт Үндсэн Хуулийн Шүүхийн гаргасан шийдвэр түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан юм. Цэргийн эргэлтээр ерөнхийлөгч болсон Пак Чун Хэ (1917-1979)-ийн охин байсныхаа хувьд тэр хүүхэд насаа “гүнжийн амьдрал”-аар Хөх ордонд өнгөрөөжээ.

Гэвч эх нь бусдын гарт амиа алдсанаар Пак Гын Хэгийн эмгэнэлт амьдрал эхэлсэн юм. 1974 онд түүний эх Юк Ён Со алуурчны гарт амиа алджээ. Японд байрладаг Хойд Солонгосыг дэмжигч байгууллага эцгийг нь алах ажиллагааг явуулахдаа эхийг нь хөнөөсөн гэж үздэг.

Францад суралцаж байсан 22 настай Пакыг энэ үед эцэг нь буцаан ирүүлж, тэргүүн хатагтайн үүргийг хариуцуулсан байна.

 
Пак Гын Хэгийн алагдсан эцэг, эхийн хөрөг

Гэвч үүнээс таван жилийн дараа эцэг нь өөрийн баруун гар гэгддэг, Солонгосын Тагнуулын Төв Газрын захирал Ким Жэ Гюд нэгэн үдэшлэгийн үеэр алагдсан юм. Ким цаазлуулахаасаа өмнө “Энэ бол Пакын устгасан либерал ардчиллыг сэргээх хувьсгал юм. Ард түмэн минь, ардчиллыг бүрэн дүүрэн мэдэр!” гэж хэлж байжээ.

Пак 1972 онд үндсэн хуулийг өөрчлөн өөрийн засаглалыг дархалсан нь ардчиллын талынханд том цохилт болсон юм.

Түүний дэглэмийн дор улс төрийн сөрөг хүчнийхэн олноор хэлмэгдсэн. 1974 онд Ардын Хувьсгалт Намын хэрэг гэгч хуурамч түүхийг зохион долоон иргэнийг цаазалж байв.

Эцгийнхээ үхлийн дараа Пак Гын Хэ ганцаардмал амьдралтай болсон нь Чой Сүүн Сил гэгчтэй гүнзгий харилцаатай болоход хүргэсэн юм.

1997 онд улс төрд орох хүртлээ Пак өөрийгөө бусдаас ханаар тусгаарлаж байсан нь түүний амьдралдаа үзсэн зовлонтой холбоотой байв.

Тэр өөрийн дүү нартай ч холбоо харилцаагүй орчинд амьдарч байжээ.

2012 онд ерөнхийлөгч болоход нь иргэд түүнийг авлигаас хол ерөнхийлөгч болно гэсэн хүлээлттэй байсан. Time сэтгүүлд түүнийг “The Strongman’s Daughter” гэж нэрлэж байв. Энэ бүхэн нь түүний хатуу чанга эцгийнх нь нэр хүндтэй холбоотой байлаа.

Гэвч хүлээлт талаар болж Пак Гын Хэгийн авлигатай холбоотой дуулиан нийгмийг цочроосон байна.

Үүнээс гадна түүний Севол хөлгийн ослын үед хариуцлага алдсан явдал, мансууруулах бодис, гоо сайхны хагалгаа, шашны зан үйл зэрэг хов жив иргэдийн бухимдлыг улам дэврээсэн юм.

Үүнээс өмнө Пак өөрийн дүү нар болох Жи Ман, Гын Рён нартай Чой Сүүн Силээс болж муудалцаж байжээ. Дүү нар нь түүнийг эхийнхээ байгуулсан сангийн үйл ажиллагаанд Чой Сүүн Силийг хэт оролцуулж байна гэж шүүмжилж байв.

Дүү нар нь тухайн үед ерөнхийлөгч байсан Ро Дэ Уд захидал бичин “Чойд мэхлүүлэхээс манай эгчийг аварч туслаач!” гэж гуйж байлаа. Энэ зөрчлөөсөө болооод Пак өөрийн охин дүүгийн 2008 онд болсон хуриманд очоогүй юм. Эрэгтэй дүү Жи Ман нь 1989-2002 онд нийт зургаан удаа хэрэгт орооцолдож, таван удаа баривчлагдаж байжээ. Түүний оролцсон хэргүүд нь хар тамхи, биеэ үнэлэгч нартай холбоотой байв.

Охин дүү Гын Рёнийх нь нөхөр Шин Дон Вук 2007 онд Жи Маны захиалсан гэх аллагын хэргийг дэлгэснээр Пакын гэр бүлийн дотоод харилцаа улам доройтжээ. Шин Дон Вук 2011 онд сэжигтэйгээр амиа алдсан ба энэ хэрэгт Пакын хамаатнууд болох Ён Чол, Ён Сүү нарыг сэжиглэж байсан юм. Энэ хоёр хүн нь ч сүүлд цаг бусаар хорвоог орхисон байна.

Өчигдрийн шүүхийн шийдвэрийн дараа Пак Гын Хэг дэмжигч хоёр настай хүн амиа алдлаа.

Нэг үгээр хэлбэл Пак Гын Хэгийн эргэн тойронд үхэл хагацал байнга тохиолддог нь сонин. Одоо ерөнхийлөгчийн суудлаасаа буусан Пак мөн гэмт хэрэгтэн болж торны цаана суух магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
77 2016 job fair for foreign residents 09.27 10~17:00 file МИX 2016.09.06 1223
76 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа file МИX 2017.01.11 1218
75 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
74 Ким Жон Ун Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. file МИX 2018.04.27 1175
73 БНСУ-д жолоо баригчдын анхааралд: file МИX 2019.06.12 1174
72 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file МИX 2016.05.16 1171
71 "GalaxyNOTE S7" гар утасны батерей дэлбэрч байна гэсэн гомдол гарчээ file МИX 2016.09.02 1161
70 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 1142
69 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 1132
68 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
67 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг]2018 оны 10-р сарын 6 болон 7 ны 12.00-17.00 цагт file МИX 2018.10.02 1051
66 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
65 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 1009
64 БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн анхааралд: file МИX 2018.08.29 979
63 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 948
62 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 897
61 СОЛОНГОСТ ХЭТ ХАЛУУНААС БОЛЖ ДӨРВӨН ХҮН НАС БАРЖЭЭ file МИX 2018.07.18 892
60 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 859
59 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 855
58 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 853