메뉴 건너뛰기


“Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Ёнсей Их Сургуулийн Солонгос хэлний тэнхимээс жил бүр Солонгос цагаан толгой зохиогдсон ойн өдрийг тохиолдуулж “Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаан 10 дугаар сарын 7-ны өдөр 74 орны нийт 2450 гадаад иргэд оролцож, тив тивийн оюутан залуусыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Тэмцээн ЭССЭ, шүлэг гэсэн үндсэн 2 төрлөөр зохиогддог ба тэмцээн эхлэхийн өмнө битүүмжилсэн бөмбөлөг дотор сэдвүүдийг бичиж агаарт өлгөсөн байв. Харин оролцогчид уг бөмбөлөгийг задалж, сэдвийг олонд зарласан нь нэг төрлийн нээлтийн сонирхолтой үзүүлбэр байлаа. Оролцогчид цаг хагасын хугацаанд өөрийн сонгосон сэдвийн дагуу чөлөөт байдлаар бүтээлээ бичлээ. Оролцогчдыг бичих явцад ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын зүгээс төрөл бүрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байсан юм. Уг тэмцээний нэг онцлог нь хэдийгээр олон оролцогч ордог ч гэлээ тэмцээний хариуг тухайн өдөртөө гаргаж, тэмцээний төгсгөлд шагнал гардуулах ёслол болдог.

Мэргэжлийн шүүгч нар дүн гаргах хугацаанд Ёнсей их сургуулийн гадаад оюутнуудын бэлдсэн төрөл бүрийн урлагийн үзүүлбэр ба Солонгосын ёс заншил, соёлыг илтгэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолт олны нүдийг хужирлаж байлаа.

Тэмцээнд Гранпри (2 хүн), тэргүүн байр (3 хүн),  дэд байр (3 хүн), шагналт байр (10 хүн), хүндэт шагнал (20 хүн), шилдэг бүтээл (30 хүн), “Олон соёлын зохицол” шагнал (1 хүн), иргэншлээ сольсон Солонгосчуудын шагнал (1 хүн), Цэвэр бичигтэн шагнал (1 хүн) гэсэн төрлүүдээр нийтдээ 75 хүн шагналын эзэн болсон юм.

“Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан” –д зөвхөн Ёнсей их сургууль бус өөр сургууль, өөр хотоос зорин ирсэн нийтдээ 20 гаруй монгол залуус оролцлоо. Зарим оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохиогддог "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналын эзэн С.Гантогоо:

Та саяхан том тэмцээнээс гранпри хүртээд удаагүй, байнгын тоглолттой завгүй байдаг болов уу. Энэ тэмцээнд хэрхэн, яагаад оролцохоор болсон бэ?

Би топикын шалгалтанд бэлтгэх сургалтанд сууж байхдаа энэ талаарх мэдээллийг авч байсан. Хэдийгээр оюутан биш ч гэлээ оролцоод өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Залуу хүн олон зүйлд өөрийгөө дайчилж, хичээж байх нь зөв болов уу гэж боддог. Энэ тэмцээнд ЭССЭ бичлэгийн төрөлд оролцлоо.

Тэмцээний зохион байгуулалт хэр санагдсан бэ?

Ямар нэгэн дүрэм байхгүй, оролцогчид цаасаа бариад л хаана ч очоод дуртай газраа суугаад бичиж болж байгаа юм шиг хэрнээ энэ олон хүн маш сайн зохион байгуулалттай, бүх зүйл төлөвлөгөөрөө, эмх цэгцтэй явагдаж байгаа нь маш их таалагдлаа. Монгол оюутан залуус маань ирэх жилүүдэд илүү идэвхитэй, олуулаа оролцоосой гэж хүсч байна.

Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

н.Баярмаа /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

Анх удаа оролцож байна. Ийм олон оюутан оролцдог гэж мэдсэнгүй, сонирхолтой санагдаж байна.

н.Номин-Өлзий /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Сэтгэгдэл маш өндөр байна, тэмцээнд оролцож байгаа зорилго нь шагнал авахын төлөө бус, өөртөө туршлага хуримтлуулахыг хүссэн.

н.Анударь /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

2 дахь удаагаа ороцлож байна, өмнөх жилээсээ ч  илүү үзэх харах юм ихтэй, бас сайн зохион байгуулалттай болж байна.

н.Лхамнаран /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Анх удаагаа оролцож байна. Манай сургуульд жил бүр ийм тэмцээн зохиогддог, 1 цагийн хугацаанд бичих ёстой байдаг. Харин энэ тэмцээний хувьд өгөгдсөн хугацаа нь яг таарсан байлаа.


Нийт Монгол оролцогчдоос 7 оюутан тусгай байрын шагнал хүртсэн нь  бусад орны оролцогчдын тоотой харьцуулбал өндөр амжилт байсан юм.

 Шагнал хүртсэн Монгол оюутнуудын төлөөлөл Куань Их Сургуулийн 2-р курсын оюутан н.Дэлгэрцэцэг: Энэ тэмцээний шүлгийн төрөлд оролцож, тусгай байранд орсондоо баяртай байна. Сургуулийнхаа сайт дээрээс мэдээллийг аваад анх удаагаа оролцлоо. Ийм олон хүн оролцдогийг мэдсэнгүй. Бас Монгол оюутнууд маань ар, араасаа тайзан дээр дуудагдахад их гайхаж, бас сайхан санагдлаа. Миний тэмцээнд оролцсон сэдэв нь “Одоо” гэдэг сэдэв. Шүлгээрээ одоо л хажуудаа байгаа хүнээ хайрла, дараа нь харамсахгүйн тулд одоо оролд,  хичээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
56 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
55 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2142
54 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
53 Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1627
52 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа file МИX 2017.01.11 1218
51 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
50 Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ file МИX 2017.01.04 1226
49 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
48 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
47 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
46 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
45 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
44 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
43 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
42 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1602
41 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3377
» “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5316
39 “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1863
38 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459