메뉴 건너뛰기


СӨҮЛ./Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ оны сүүлчээр болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаныхаа дараа өнгөрсөн 12 дугаар сарын эцсээр халаагаа өгсөн Бан Ги Мүн өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буужээ.

“Эх орондоо тавтай морил! Шударга нийгмийг бий болгож өгнө үү!” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан хүмүүс түүнийг угтан авсан байна.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “өмнөд солонгосчууд бид цагийг дэмий үрэх ёсгүй. Улс төрд шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “би энэ хагаралдсан улс орныг нэгтгэж, дэлхийд тэргүүлэгч орон болгохыг хүсч байна” гэжээ.

Санал асуулгуудын дүнгээс үзвэл, Бан Ги Мүний хувьд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг юм. Ерөнхийлөгчийн сонгууль 12 дугаар сард болох төлөвтэй байна.

Эрх баригч “Сэнүри” намаас гарсан хууль тогтоогчид энэ сарын 24-нд шинэ консерватив нам байгуулах гэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Бан Ги Мүн тус намаас нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
56 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
55 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2142
54 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
» Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1627
52 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа file МИX 2017.01.11 1218
51 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
50 Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ file МИX 2017.01.04 1226
49 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
48 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
47 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
46 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
45 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
44 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
43 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
42 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1602
41 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3378
40 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5319
39 “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1866
38 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459