메뉴 건너뛰기


СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. 9 дэх удаагийн дэлхийн иргэдийн өдрийн ёслолын үйл ажиллагаа

Сөүл хотын захиргаанаас ирэх сарын 5 сарын 20-ний өдөр Дэлхийн иргэдийн өдрийг тохиолдуулж дотоодын иргэд ба гадаад иргэдийн харилцаа холбоог нэгтгэх зорилгоор Сөүл Глобал төвийн 9 давхарт 9 дэх удаагийн “Дэлхий Иргэдийн өдөр”–г тэмдэглэн ёслолын үйл ажиллагааг явуулахаар боллоо. Тус үйл ажиллагаагаар нээлтийн үйл ажиллагаа болон өргөмжлөл гардуулах ёслол, олон соёлт урлагийн тоглолт, Намсан уул уруу явган аялал хийх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөж байна. 
Та бүхэн олон орны сонирхолтой урлагийн тоглолт болон явган аяллаар аялах зэрэг цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг бүү алдаарай.

  • ◈ Огноо: 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдөр (14:00~17:30цагт)
  • ◈ Байршил: Сөүл Глобал төв 9 давхарт Олон улсын хурлын танхимд (Жунгаг метроны буудлын 6-р гарц )
  • ◈ Үйл ажиллагааны тойм
  • - 1-р хэсэг: Ёслолын үйл ажиллагаа болон Өргөмжлөл гардуулах ёслол
  • - 2-р хэсэг: Дэлхийн олон орны иргэдтэй хамт ‘Намсан уруу явган аялал
  • - Тус үйл ажиллагааны үеэр дэлхийн амтат нарын боовны амтлагаа болон, хүсэл мөрөөдлийн мессеж бичих аян г.з хөтөлбөрүүдийг бэлдэж байна.

Гадаадын иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.

2. FC Сөүлтэй хамтран зохион байгуулж буй Гадаад иргэдийн өдөрлөг

Сөүл хотын захиргаанаас ирэх 5 сарын 29-ний Ням гаригт чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор FC Сөүлтэй хамтран 7 дахь удаагийн “Гадаад иргэдийн өдөрлөг”ийг зохион байгуулж байна. Тус өдөр Хөл бөмбөгийн багийн шилдэг тоглолт болон дэлхийн соёлтой танилцах боломжтой Глобал концерт зэрэг төрөл бүрийн үйл ажиллагааг толилуулахаар зэхэж гэж байна. Та бүхэн FC Сөүл болон Жоннам багийн эрч хүчээр дүүрэн хөл бөмбөгийн тоглолтыг толилон үзэж, бусад хөтөлбөрүүдтэй танилцангаа намрын нэгэн налгар өдрийг үдэхийг хүсэж байна.

  • ◈ Хэзээ : 2016.05.29(Ням) 14:00
  • ◈ Хөл бөмбөгийн тоглолт : FC Сөүл vs Жоннам
  • ◈ Үйл ажиллагааны тойм: Ёслолын үйл ажиллагаа, Хөтлөгч хүүхдүүд, Олон соёлт гэр бүлийн тоглолт , Глобал урлагийн тоглолтууд зэрэг
  • ◈ Тасалбар:
Уг үнэ14,000вон
Урьдчилан захиалахад10,000вонУндаа(пиво & кола)+Хөнгөн зуушны түцний цэс олгоно.
Тоглолт болох газар дээрээс 
худалдан авхад
12,000вон

※ Тасалбар худалдан авах болон бусад мэдээлэл хэрэгтэй бол Сөүл Глобал төв рүү хандана уу.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
16 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
15 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
14 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
13 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
12 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
11 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
10 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
9 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
8 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file МИX 2016.05.16 1171
7 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
6 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
5 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
4 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
3 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
2 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
» СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549