메뉴 건너뛰기


90353c samsung gear live x678

Өчигдөр эхэлсэн Google I/O 2014 арга хэмжээний үеэр өнгөрсөн таван сард шинээр зарлагдсан Android Wear системтэй анхны төхөөрөмжүүдийг танилцуулжээ.

Ийм системтэй анхны төхөөрөмжөөр LG компаний G Watch, Samsung-ийн Gear Live хоёр тодорсон байна. Эдгээр нь шинэ төрлийн ухаалаг бугуйн цагнууд бөгөөд анх удаа зөвхөн зүүдэг төхөөрөмжинд зориулагдсан системтэй гарч байгаагаараа онцлог.

Өмнөх цагнуудаас ялгаатай нь удирдахад илүү хялбар, бас Notification дээр илүү тулгуурласан. Гар утсан дээрх үйлдлүүдтэй давхцахгүй.

Удирдахдаа нэг бол дуу хоолойгоор эсвэл swipe буюу гарын хуруугаар дээш доош, хажуу тийш гүйлгэх замаар удирдана.

Жижиг дэлгэцэн дээр товч олж дарах гэдэг тун хүндрэлтэй тул ийм арга сонгосон бололтой.

Жишээ нь функцүүд сонгохдоо дээш доош гүйлгэх бол сонгосон функц дээр үйлдэл хийхдээ хэвтээ чиглэлд гүйлгэхэд командын сонголт гарна.

Энэ удаа зөвхөн туршилтын загвараа танилцуулсан ба ирэх сараас худалдаанд гарах гэнэ.