메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн “Galaxy” загварын ухаалаг утас тус улсын хамгийн үнэ цэнэтэй брэндээр тав дахь жилээ дараалан шалгарсан байна.

Сөүл хотод төвтэй зах зээл судалгааны “Brandstock” компаниас хийсэн судалгаагаар, “Samsung”-ийн “Galaxy” загварын ухаалаг утас нэгдүгээр байрт шалгарсан бол араас нь жижиглэн худалдааны “Shinsegae” корпорацийн “E-Mart” хөнгөлөлттэй дэлгүүрийн сүлжээ хоёрт оржээ.

Харин Инчоны олон улсын нисэх онгоцны буудал гуравт жагссан байна.

Утаа ялгаруулах туршилтыг будлиулах программ хангамжтай машинаа дэлхийн зах зээлд гарсан тухайгаа “Volkswagen” хүлээн зөвшөөрсний дараа Германы автомашины үнэ цэнэ ихэд унажээ.

Үүнтэй холбогдуулан “BMW” компани 12 дугаар байраас 31 рүү, “Volkswagen” 71 дүгээр байрнаас 100 руу унасан байна.

Д.Нямтулга

www.montsame.mn