메뉴 건너뛰기


Та ажил хэргийн шугамаар болон аялал зугаалгаар гадагшаа аялж байхдаа дотоодын ч бай, гадаадын ч бай бүх нисэх буудлууд дээр хаяг, нэршил, заавар, лавлагаа бүгд Англи хэл дээр байгааг анзаарсан байх. Тэгвэл аль ч улсын нисэх буудал дээр хэрэг болж болох 25 түгээмэл нэр томъёог орчуулгын хамт хүргэж байна.


Airline (n) 1
Таны нисэх онгоцыг эзэмшиж буй компани. Жишээ нь: MIAT Airlines, Turkish Airlines

 

 

Arrivals (n)2
Онгоц газардаад ачаа тээш, бичиг баримтаа шалгуулсны дараа гарч ирж таныг тосож буй хүмүүстэй уулзаж болох хэсэг.

 

 

 

Board (v) English-vocabulary-words-airport2-768x512
Энэ нь онгоцонд суухыг эсвэл орохыг хэлж буй нэршил.

 

 

 

Boarding pass (n)english-vocabulary-words-airport5-768x576
Онгоцонд нэвтрэх билет. Та өөрийн суух онгоцны бүртгүүлэх хэсэгт бүртгүүлж, ачаагаа шалгуулсны дараа суух онгоц тань аль гарцаар (Gate) нэвтрүүлж байгаа болон суудлын дугаарыг заасан билеттэй болдог.

 

Boarding time (n)11

Энэ нь зорчигчид онгоц руу орох боломжтой болох цагийг заадаг. Та аль болох гарцтайгаа ойр байж, цагаасаа бүү хоцроорой.

 

 

Book (a ticket) (v)5
Энэ нь онгоцны билетийн захиалга өгч, бүртгүүлэхийг хэлдэг. Энэ үед та мөнгөө тушаана.

 

 

Business class (n)                                                    English-vocabulary-words-airport3-768x510

Бизнес класс гэдэг нь онгоцны урд хэсэгт байрлах хэсэг бөгөөд бизнес зорилгоор аялж буй хүмүүст зориулсан суудал юм. Энгийн билетнээс илүү үнэтэй.

 

 

Carry on (luggage) (v)              7
Энэ нь онгоцонд авч орж болох бага овортой ачааг хэлд
эг. Хэмжээний хувьд хязгаарлагдсан бөгөөд жингийн хувьд хамгийн дээд тал нь 8кг-ийг л зөвшөөрдөг.

 

 

Check in (v/n)8
Онгоцны буудал дээр таны суух онгоцны бүртгэлийн хэсэг байх бөгөөд тэд таны ачаа, цүнхийг бүртгэн авч танд онгоцонд нэвтрэх билетийг (boarding pass) өгөх болно. Энэ бүхий л үйл явцыг нийтэд нь check in хэмээн нэрлэдэг

 

Conveyor belt/ Carousel/ Baggage claim (n) 9
Онгоц газардсны дараа ачаа тань эргэдэг зам дээр гарч ирдэг. Энэ замыг дээрэх 3 нэршлээр нэрлэдэг.

 

 

Customs (n)
Та ямар нэг улсад нэвтрэхийн өмнө заавал гаалиар дай10рч гардаг бөгөөд тэнд та гаалийн ажилтанд шалгуулдаг. Тэд ямар нэгэн хууль бус зүйлс, хар тамхи, хэт их бэлэн мөнгө, хүйтэн зэвсэг зэргийг биедээ авч яваа үгүйг тань шалгаад, ямар нэг үзүүлэх юм байгаа эсэхийг лавладаг. Хэрэв та ямар нэгэн асуудалгүй гэж бодож байгаа бол “no” гэж хариулах хэрэгтэй.

 

 

Delayed (adj)      12
Энэ үг нь таны нислэг тань цуцлагдсныг буюу онгоц нисэхгүй болсон мэдэгдэж байгаа үг юм. Муу цаг агаар, хэт их агаарын хөдөлгөөн болон техникийн асуудлаас хамааран ийм зүйл тохиолддог.

 

Departures (n)

Sesja Wizerunkowa dla Wroc³awskiego Portu Lotniczego "Copernicus". Fot. £ukasz Giza
Check in хэсгийг өнгөрсний дараа онгоцонд суулгаж эхлэх цагийг хүлээхэд зориулсан газар. Энд төрөл бүрийн худалдааны газрууд, хоолны газрууд байх бөгөөд зарим буудлууд дээр үзвэрийн үйлчилгээний газар хүртэл байдаг.

 

 

Economy class (n)article-1246145-0805E84C000005DC-903_634x329
Онгоцны төв хэсэгт байрлах зорчигчдын хэсэг. Үнийн хувьд хямд бөгөөд ихэнх хэсгийг эзлэдэг.

 

 

 

First class (n) 15
Нэгдүгээр зэрэглэл буюу хамгийн үнэтэй билеттэй хэсэг. Энэ хэсэгт та суувал танд ноогдох орон зай маш том байх ба тухтай суудал, сайн үйлчилгээ таныг хүлээж авах болно.

 

 

 

Fragile (adj)16
Энэ нь таны цүнхэнд амархан хагарах, эвдэрэх аюултай ачаа байгааг илэрхийлсэн тэмдэг буюу наалт. Ийм тэмдэгтэй бол таны цүнхтэй илүү болгоомжтой харьцах болно.

 

 

 

 

 

Gate (n) 17
Нислэг бүр лүү холбож өгсөн гарц. Та Gate-ийг ашиглан онгоц руугаа орж бас гардаг.

 

 

 

Identification (n)18
Таны ID буюу таныг гэрчлэх бичиг баримт. Гадагшаа явахад таныг гэрчлэх гол зүйл бол гадаад пасспорт юм.

 

 

 

 

Liquids (n)19
Шингэн зүйлийг хэлж буй нэршил ба онгоцонд авч орохыг хориглосон зүйлсийн нэг. Зарим газар зөвхөн пластик саванд савласан 100 мл шингэн зүйлийг хүлээн зөвшөөрдөг.

 

 

 

Long haul flight (n)   20
Олон цагийн нислэгийг нэрлэдэг. Жишээ нь New York-оос Sydney хүртэлх холын нислэг.

 

 

 

On time (adj)21
Та өөрийн онгоцны мэдээллийг авахыг хүсвэл онгоцны буудал дотор байрлах нисэх онгоцнуудын мэдээллийн самбарыг хараарай. Тэндээс та нислэгтэй холбоотой бүхий л мэдээллээ авч болох бөгөөд хэрвээ таны нислэгийн дугаарны ард “on time” гэж бичсэн байвал бүх юм асуудалгүйгээр яг цагтаа ниснэ гэсэн үг.

 

One way (ticket) (n)   22
Нэг талийн нислэг гэсэн үг. Энэ нь та очсон газраасаа буцах сонирхолгүй байгааг тань илтгэнэ. Эсрэгээрээ “return ticket” гэвэл таны буцах билет болно. Хэрвээ хоёуланг нь авбал энэ нь “round trip ticket” буюу 2 талын нислэгийн билет болно.

 

 

 

 

Oversized baggage/ Overweight baggage (n)23
Хэмжээ хэтэрсэн ачаа. Ихэнх нислэг нь 1 зорчигч 20 кг ачааг ачаанд өгөхийг зөвшөөрдөг бөгөөд үүнээс хэтэрвэл нэмэлт мөнгө шаарддаг.

 

 

 

 

Stopover/layover (n)24
Холын нислэг хийж байх үед өөр хот, өөр улсад богино хугацааны зогсох зогсолтыг нэрлэдэг.

 

 

 

Travel agent (n)24
Өмнөөс тань нислэг, буудал, аяллын хөтөлбөрийг зохицуулахад тусладаг хүн буюу аяллын төлөөлөгч

 

 

 

Visa (n)25
Виз бол ямар нэгэн улсруу нэвтрэхэд зориулсан тусгай зөвшөөрөл юм. Зарим улсууд таны хаанаас ирж байгаагаас хамаараад урьдчилсан байдлаар виз мэдүүлэхийг шаарддаг.

 

Цаг гарган уншсанд баярлалаа.

Эх сурвалж: http://www.juulchin.mn/

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
19 Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 16724
18 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот [1] file МИX 2017.04.07 16566
17 Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 15518
16 Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 13691
15 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 12184
14 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 9664
13 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 6707
12 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 6445
11 Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 6217
10 Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 4945
9 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 4881
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 4878
7 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 4393
» Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 4344
5 ХИЙМОРЬ АЯЛАЛ-5 file МИX 2018.08.07 878
4 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 762
3 ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИЛЖИНЭ file МИX 2018.10.11 750
2 Japan pass rank 1 file МИX 2018.10.11 567
1 Шөнийн автобус: МИX 2019.01.02 426