메뉴 건너뛰기


Та бүгдэд Корэйн Эйр авиа компаниар үйлчлүүлэхдээ ашиглаж болох нэмэлт үйлчилгээнүүдийг танилцуулж байна.
Доорх үйлчилгээнүүдийг нислэг эхлэхээс хамгийн багадаа 48-72 цагийн өмнө манай ажилтанд хандан захиалах боломжтой юм. Мэдээж бүгд үнэгүй…… 
   Үүнд 0-2 насны нярай хүүхдийн 2 төрлийн тусгай хоолноос захиалж болно.

1. Шингэн каш маягийн жимсний зутан
2. Бүхэл хоол нь хоолонд орж байгаа хүүхдэд тохиромжтой. Мөн таны хүүхэд бор хоолонд орсон бол доор байгаа 6 төрлийн хоолноос захиалж болно. Гэхдээ заавал корэйн эйрын салбарт хандах шаардлагатай

Нярай хүүхдийн сагс
Энэхүү сагсыг захиалснаар хүүхэд болон өөрт тань нислэгийн турш тав тухтай зорчих боломж бүрдэх юм.
Сагсны  урт-75см, жин-11кг


 

 Доорх хоолнууд нь бүгд тийзний үнэнд багтсан ба 2-12 насны хүүхдэд зориулсан 6 төрлийн хоолноос сонголт хийхээс гадна нислэгийн турш хүүхдийн тоглоомоор тоглож өнгөрөөх боломжтой.

1. Fried rice with egg pan cake

2. Pork Cutlet

                    

3. Spaghetti 

4. Hamburger

Доорх 2-р нэр төрлийн хүйтэн хоол

5. Sandwich  

6. Seaweed Roll

Хэрэв таны хүүхэд гадаадын аль нэг хотоос ганцаараа нисэх гэж байгаа бол Корэйн эйрлайны Харгалзагчгүй хүүхдийн үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ тухайн үйлчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарна уу!!!  УБ-СӨҮЛ явахаас бусад чиглэлд хамаарна.
A. Олон улсын нислэгт 5-16 насны ганцаараа зорчиж буй хүүхэд явах боломжтой.
B. Орон нутгийн нислэгт 5-12 насны ганцаараа зорчиж буй хүүхэд энэхүү үйлчилгээг авна.
С. Мөн дээрх үйлчилгээний хураамж нь 5-12 насны хүүхэд бол том хүний үнээр тийзээ бичүүлэх. Хэрэв 12-16 насны хүүхэд бол нислэг тутамд 100$ төлбөртэй.

 

 

Шашны болон цагаан хоолтон хүмүүст зориулсан 20 орчим нэр төрлийн хоолноос сонгох боломжтой. /Muslim food, Vegetarian/


 

Хэрвээ та Корэйн Эйр-ээр  9-н цагаас дээш хүлээлгийн  дамжин нислэгтэй  бол үнэгүй олгогддог  зочид буудлын үйлчилгээг авах боломжтой. / High season болон ачаалал ихтэй үед олгогдох боломжгүй байдаг/.

Энэ үйлчилгээг авахын тулд та заавал  Солонгосын транзит визтэй байх шаардлагатай. Гэхдээ та АНУ, Канад, Австрали /цаасан виз/,Шинэ Зеаландруу нисч байгаа нөхцөлд шаардлагагүй гэдгийг анхаараарай!

Таны нислэг 06~09 цагийн хүлээлттэй бол лоунжаар үйлчлүүлэх эрх.
Олон цагийн хүлээлттэй байгаа үед энэ үйлчилгээг авснаар та тав тухтай орчинд удаан нислэгийн алжаалаа тайлах боломжтой юм.

Төрсөн өдөр болон бал сарын аяллын гэнэтийн бэлэг...

 Хэрвээ та болон таны танил хэн нэгэн нисч байгаа бол төрсөн өдрийн баярын бялуу үнэгүй захиалах боломжоо битгий мартаарай.
 

Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний асуудалтай зорчигч нарт зориулсан тэргэнцрийн үйлчилгээ.
Энэ таны нисэх буудал дээр тэргэнцэртэй тусгай ажилтан тосож аван дараагийн нислэгрүү ямарч саадгүй хүргэж өгөх үйлчилгээ юм.

Бэлтгэсэн: Б.Хасбаатар

Эх сурвалж. WWW.KOREANAIR.COM

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
19 Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 16724
18 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот [1] file МИX 2017.04.07 16566
» Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 15518
16 Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 13691
15 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 12184
14 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 9664
13 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 6707
12 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 6445
11 Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 6226
10 Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 4945
9 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 4881
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 4878
7 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 4393
6 Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 4344
5 ХИЙМОРЬ АЯЛАЛ-5 file МИX 2018.08.07 878
4 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 762
3 ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИЛЖИНЭ file МИX 2018.10.11 750
2 Japan pass rank 1 file МИX 2018.10.11 567
1 Шөнийн автобус: МИX 2019.01.02 426